COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Бөртэ чоно-2017“ наадмын шилжин явах цомын эзнээр Д.СУМЪЯА тодорлоо

2017 оны 12 сарын 21

15 дахь жилтэйгээ золгож буй МҮОХ-ны тэргүүн дээд шагнал спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах 'Бөртэ чоно' ёслол Мираж ресторанд эхэллээ.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулдаг нь энэ ёслолын гол онцлог юм. Энэ жилийн эмэгтэй шилдэг тамирчны номинацид гавьяат тамрчин П.Орхон нэр дэвшчээ.  

  • 2017 оны шилдэг клуб-Мегастарс (тамирчид нь нийт 48 медаль хүртжээ)
  • 2017 оны шилдгийн шилдэг шүүгч-хүндийг өргөлтийн олон улсын  шүүгч Л.Одгэрэл
  • 2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
  • 2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбаяр  
  • 2017 оны шилдэг спортын холбоод-Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо,
  • (МҮОХ-ны салбар хороодоос тус холбооны тамирчид энэ онд олон улсын тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
  • 2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо-Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо  
  • 2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч- Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу 
  • 2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга – Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ
  • 2017 оны шилдэг баг- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 
  • 2017 оны шилдэг залуу тамирчин-Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян (Түүний шагналыг багш нь гардан авлаа.) 
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Жүдо бөхийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням (түүний бэлтгэсэн тамирчид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны ШИЛДГИЙН шилдэг дасгалжуулагч Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин -Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг  
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин-Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
  • 2017 оны ШИЛДГИЙН шилдэг эмэгтэй тамирчин-Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
  • 2017 оны ШИЛДГИЙН шилдэг эрэгтэй тамирчин-Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай "Бөртэ чоно-2017" шилжин явах цомын эзнээр жүдо бөхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Мастерс тэмцээнд дөрөв дэх түрүүгээ хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хүртлээ.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51361
2 эможи
keyboard_arrow_up