COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Бөртэ чоно-2017“-д нэр дэвшигчид тодорлоо

2017 оны 12 сарын 11

Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг тамирчин шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслол энэ сарын 20-нд болно. Улиран одож буй 2017 онд ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн болохоор энэ жилийн "Бөртэ чоно" өрсөлдөөнтэй болох нь тодорхой. Энэ жилийн наадмын шилдэгт өрсөлдөгчдийн нэрс тодорчээ.

"Бөртэ чоно-2017"-д нэр дэвшсэн оролцогчдыг танилцуулъя. 

"Бөртэ чоно-2017"-д нэр дэвшигчид тодорлоо

 

"Бөртэ чоно-2017"-д нэр дэвшигчид тодорлоо

"Бөртэ чоно-2017"-д нэр дэвшигчид тодорлоо

"Бөртэ чоно" наадмын шилдгүүд:

2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)

2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий хошой алтан медаль)

2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпийн наадмын хүрэл медаль)

2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)

2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)

2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)

2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпийн наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпийн наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон. 

2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон. 

2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)

2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)

2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.

2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)

2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон. 

2017 он: ...?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50924
0 эможи
keyboard_arrow_up