COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нэг улсын 5 баг анх удаа CL-ийн хагас шигшээд өрсөлдөхөөр болов

2017 оны 12 сарын 07

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигт хэсгийн шатнаас нэг улсын 5 клуб цааш өрсөлдөхөөр боллоо. Энэ нь тус тэмцээний түүхэнд анх удаа нэг улсын 5 клуб хасагдах шатанд өрсөлдөхөөр болж байгаа тохиолдол юм.

Английн Премьер лигийн Челси, Ливерпүүл, Манчестер сити, Манчестер Юнайтед болон Тоттенхэм клуб шөвгийн 16-д шалгараад байна. Өчигдөр Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдсан юм.

2017-2018 оны Аваргуудын лигт Английн багууд ялалтын үзүүлэлтээрээ илт тэргүүлж байна. Тухайлбал, тэд хэсгийн тоглолтуудаас нийт 30 оноо авч, 21 ялалт, 6 тэнцээ, 3 ялагдалтай байгаа бол нийт ялалтын үзүүлэлт 70 хувьд хүрчээ. Тэдний араас Испанийн клуб 11 ялалт, 10 тэнцээ, 3 ялагдал амсаж, нийт ялалтын үзүүлэлт 45.8 хувьтай гарчээ.

Аваргуудын лигийн энэ оны улиралд хэсгийн шатанд Францын ПСЖ 25, Ливерпүүл 23, Реал Мадрид 17, Челси 16, Порто 15, Тоттенхэм 15 гоол оруулаад байна.Английн 5 баг хэсгийн шатнаас цааш өрсөлдөхөөр болсон нь тэдний аль нэг нь ирэх оны тавдугаар сарын 26-нд Украины Киев хотын Олимпийн цэнгэлдэхэд явагдах шигшээ тоглолтод оролцох магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Time.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50811
1 эможи
keyboard_arrow_up