COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ: Таны дэмжиж буй баг аль хэсэгт багтсан бол?

2017 оны 12 сарын 04

2018 онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрх аваад буй 32 улсын шигшээ багууд хэсэгтээ аль улсын багтай учраа таарахаа дөнгөж саяхан олж мэдлээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр Оросын хөл бөмбөгийн шигшээ баг зохион байгуулагчийн хувиар “А” хэсэгт хуваарилагдсан байна. Тус улсын шигшээ баг ирэх оны зургадугаар сарын 14-нд Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий нээлтийн тоглолтод Саудын Аравийн шигшээ багтай тоглохоор болжээ.

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрх аваад буй 32 баг ямар хэсэгт багтсаныг сонирхуулвал:

А хэсэг

Орос, Саудын Арави, Египет ба Уругвай

B хэсэг

Португал, Испани, Марокко ба Иран

C хэсэг

Франц, Австрали, Перу ба Дани

D хэсэг

Аргентин, Исланд, Хорват ба Нигери

E хэсэг

Бразил, Швейцарь, Коста-Рика ба Серби

F хэсэг

Герман, Мексик, Швед ба Өмнөд Солонгос

G хэсэг

Бельги, Панам, Тунис ба Англи

H хэсэг

Польш, Колумб, Сенегал ба Япон.

2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм. 

 

Г.Доржханд

 

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50634
0 эможи
keyboard_arrow_up