Arslan.mn

Монгол охин Янжиндулам дэлхийн ой тогтоолтын амжилтыг шинээр тогтоож байгаа өдрүүдэд манай улсын ой тогтоольын тамирчид Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд багаараа түрүүлэх нь тодорхой болоод байна.

Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд 130 тамирчин оролцож байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний 2 дахь өдрийн дараах байдлаар манай тамирчид дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилж тэмцээний нийт 90 медалийн 44-ийг нь хүртэж багаараа түрүүлэх нь тодорхой боллоо.

Тэмцээний сүүлийн өдөр болох өнөөдөр гурван төрөл явагдах ба манай баг тамирчид медалийн тоогоо нэмэх бололтой.