COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Батцэцэг ДАШТ-ий анхны медальтан боллоо

2017 оны 11 сарын 24

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Тэмцээний эхний өдөр Монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэв.

А.Батцэцэг ДАШТ-ий анхны медальтан боллоо

Тэрээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм. “U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тамирчин боллоо. Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн байдаг. Түүнчлэн А.Батцэцэг гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс (“Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн) медаль хүртээд байна.

А.Батцэцэг ДАШТ-ий анхны медальтан боллоо

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50157
8 эможи
keyboard_arrow_up