COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Япончууд Харүмафүжигийн талаарх сайхан сэтгэгдэл, дурсамжуудаа хуваалцаж байна

2017 оны 11 сарын 23

Япончууд Харүмафүжи аваргын талаарх сайхан сэтгэгдэл, дурсамжуудаа харамгүй хуваалцаж байна

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд Таканоиватай маргалдаж, толгойг нь шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Иймд хоёр бөхөд энэ сарын барилдаанд оролцуулаагүй юм.

Японы Мэргэжлийн сүмогийн холбоо болсон явдлыг шалгаж эхэлсэн ч эцсийн хариугаа гаргаагүй байна. Харин японы жиргээчид "Бидний хайртай Харүмафүжи" гэдэг tag-аар  Харүмафүжи аваргын талаарх сэтгэгдэл, дурсамжуудаа харамгүй хуваалцаж эхэлжээ.

  • "Хамт явж байсан бөх нь "Аварга яарч байна" гээд гар барих гэсэн хүмүүсийг хориглосон ч Харүма аварга тэргэнцэртэй настныг хараад, хажууд нь сууж, "Та урт удаан наслаарай" гэж инээмсэглэн хэлээд гар барьсан."
  • "Зурагтын бичлэгийн үеэр, унах гэж байгаа хүнийг хараад өөрийн эрхгүй гараа сунгах Харүмафүжи"
  • "Энэ удаагийн хэрэг явдлынх нь талаар ярилцлага авах гэж шавсан сурвалжлагчдын нэг нь бүдэрч унахаа шахахад Харүма " зүгээр үү, болгоомжтой бай" гэж хэлсэн".

Энэ мэтээр олон арван япончууд Харүма аваргын сайхан сэтгэл, зөөлөн зангийн тухай харсан, сонссон зүйлсээ бусад жиргээчидтэй хуваалцан, монгол аваргыг дэмжсээр байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
3
wow an post
yay an post
5
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
50125
36 эможи
keyboard_arrow_up