COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Токио-2020” тэтгэлэгт хөтөлбөрт 17 ТАМИРЧИН хамрагдлаа

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Монгол Улсаас жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, таеквондогийн төрлөөр нийт 17 тамирчин 2020 оны олимпийн тэтгэлэг хүртэх анхны тамирчдаар тодорч тэтгэлэгээ гардан авлаа.

Arslan.mn

“Токио-2020” зуны олимпийн наадмын хөтөлбөрийн ганцаарчилсан олимпийн наадмын спортын төрлөөр оролцох эрх авах, улмаар тус наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг зарласан юм. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/, Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-той хамтран энэхүү “Tokyo-2020 Athletes Scholarship program” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж Монголын спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн байна.

Arslan.mn

Тус хөтөлбөрийн шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон байна. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, боксын төрөлд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, П.Орхон ОУХМ А.Батцэцэг, Т.Тулга, буудлага спортоор Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, байт харваагаар ОУХМ Д.Мирослава, Хөнгөн атлетикийн төрлөөр ОУХМ Д.Гантулга, Хүндийн өргөлтөөр ОУХМ М.Анхцэцэг, таеквондогоор ОУХМ П.Тэмүүжин нар багтжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49625
0 эможи
keyboard_arrow_up