COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Италийн хөл бөмбөгийн шигшээ баг 1958 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөр боллоо

2017 оны 11 сарын 14

Зураг

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн хөл бөмбөгийн шигшээ баг 1958 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөр боллоо.


Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатны эхний тоглолтод Италийн шигшээ баг Шведэд 1:0 оноогоор хожигдсон бол өчигдөр орой Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод багуудын аль аль нь гоол оруулж чадаагүй байна.

Ингээд эхний тоглолтын оноогоор Шведийн шигшээ баг ирэх онд Орост болох ДАШТ-д оролцох эрхтэй болжээ. 1930 оноос хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлснээс хойш италичууд хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцох эрхээ алдсан нь энэ юм.

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49583
0 эможи
keyboard_arrow_up