COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Олимп, дэлхийн аварга мэргэн буудагчид цэц сорив

2017 оны 9 сарын 18

Монголын эмэгтэй тамирчдаас “Барселон-1992” зуны олимпийн наадмаас хамгийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын 25 жилийн ой энэ жил тохиож байна. ARSLAN.mn

Энэхүү түүхт ойд зориулж олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр гавьяатын санаачилсан олимп, дэлхийн аваргууд, Монголын шилдэг буудагчдын нөхөрсөг халз тулаан өнгөрсөн амралтын өдрүүдэд буудлага спортын Аварга клубт болов.

Энэхүү тэмцээнд Монголын буудагч, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 192 оноогоор тэргүүлсэн бол Сербийн буудагч олимп, дэлхийн аварга Я.Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор удаалав.
Дараа нь зохион байгуулсан Ази, Европ тивийн багуудын халз тулаанд Д.Мөнхбаяр - Я.Секарич /Серб/ 1:0, О.Гүндэгмаа - М.Гроздева /Болгар/ 0:1, Ц.Мөнхзул - Н.Салуквазе /Гүрж/ 0:1 гэсэн оноогоор Европын баг 2:1-ээр яллаа.

Arslan.mn

Мөн энэ үеэр Монгол оронд зочлон ирсэн олимп, дэлхийн домогт аваргуудын олимпийн 3 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, дэлхийн аваргын алтан медалиудыг үзэгч олондоо сонирхуулж, гавьяат тамирчин Д.Мөнхбаярын буудлагын спортын талбарт гаргасан түүхэн амжилтуудын талаар үзэсгэлэн гарсан юм.

ARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47158
0 эможи
keyboard_arrow_up