COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

П.Орхон тэргүүтэй бөхчүүд цэргийн ДАШТ-д оролцохоор мордлоо

2017 оны 9 сарын 16

П.Орхон тэргүүтэй бөхчүүд цэргийн ДАШТ-д оролцохоор мордлоо

2017 оны чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Литвын Клейпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

Монгол Улсын "арми"-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47093
0 эможи
keyboard_arrow_up