COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Олимп, дэлхийн аварга мэргэн буучид Улаанбаатарт халз өрсөлдөнө

2017 оны 9 сарын 15

-Д.Мөнхбаярт зориулсан буудлагын тэмцээн, уулзалт болж байна-

“Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэний 25 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн хүрээнд “S-Sport Mongolia” Төрийн бус байгууллагаас санаачлан түүхэн ойд зориулж “Барселона-1992” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярт зориулсан хүндэтгэлийн тэмцээн, уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Ёслол, уулзалт, халз тэмцээнд Д.Мөнхбаяр гавьяатын урилгаар оролцож буй олимп, дэлхийн домогт мэргэн буучид болох Марияа Гроздева (Болгар), Ясна Секарич (Серби), Нино Салуквадзе (Гүрж) нар өчигдөр Улаанбаатар хотод ирлээ.

Олимп, дэлхийн аварга мэргэн буучид Улаанбаатарт халз өрсөлдөнө

Тэднийг Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нарын Монголын мэргэн бууч бүсгүйчүүд, алдартай тамирчид болон “S-Sport Mongolia” ТББ-ынхан болон хамтран зохион байгуулагч Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдлагууд угтаж авлаа.

Дэлхийн шилдэг тамирчид Улаанбаатар хотод саатах хугацаандаа дараах хөтөлбөрийн дагуу уулзалт, тэмцээнд оролцоно.

Есдүгээр сарын 15. 12:30 цаг

“30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл” уулзалт, ярилцлага. “Туушин” зочид буудал

Есдүгээр сарын 16. 11:30 цаг

“My way with olympic legends” үзэсгэлэн. “Blue moon” танхим

Есдүгээр сарын 17. 11:00 цаг

Халз тэмцээн. “Алдар” спорт хороо, “Аварга” клуб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47032
0 эможи
keyboard_arrow_up