COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МҮОХ-ноос “Сарын шилдэг тамирчин” тодруулна

2017 оны 9 сарын 12

Arslan.mn

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос "Сарын шилдэг тамирчин"-г 2017 оны наймдугаар сараас эхлэн тодруулахаар болов.

"Сарын шилдэг тамирчин"-г шалгаруулсах болсны гол зорилго бол тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэж олон нийтэд таниулан сурталчлан дэмжихэд орших юм.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулж байхаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46888
0 эможи
keyboard_arrow_up