COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн аварга П.Орхонд “Ланд-200”, багшид нь 2 өрөө байр бэлэглэв

2017 оны 9 сарын 06

“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртсэн  П.Орхонд өнөөдөр “Бат Сол” ХХК-иас “Ланд-200” маркийн автомашиныг  бэлэг болголоо.

Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглохдоо ард түмнээ түмнээ баярлуулж дэлхийн шилдгүүдийг өвдөг шороодуулсаар түрүүлсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ П.Орхоны гавьяа зүтгэлийг ийнхүү үнэллээ. Мөн дэлхийн аваргыг урамшуулаад зогсоогүй бөгөөд түүний дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаярт “Аваргууд” академиас Хан-Уул дүүрэгт байрлах будаг нь ханхалсан хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулав. “Бат Сол” ХХК-ийн захирал Н.Батсайхан: “Манай спортынхон ямар их хүч хөдөлмөр гаргаж байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн дууллаа эгшиглүүлдэг гэдгийг би хажууд нь байж мэдэрсэн хүний хувьд их спортын үнэлэмжийг дээшлүүлэхээр шийдсэн. Тэдний хүч хөдөлмөрийг бага боловч үнэлж, цаашлаад бусдад үлгэр жишээ больё гэдэг утгаар өнөөдрийн шагналыг өгч байна. Мэдээж ганц энэ шагналаар тамирчны их хүч хөдөлмөрийг үнэлэх боломжгүй. Манай охинд маш их чадвар, авьяас бий. Анх удаа дэлхийн аваргад оролцоод алтан медаль авсан нь их ирээдүй байгааг илтгэж байна. Би П.Орхоныгоо улсын аварга болохоос нь өмнө л хэлдэг байсан. “За чи улсын аварга болчих. Тэгвэл ах нь чамайг цалинжуулна” гэж амалсан. П.Орхон маань ч улсын аварга болсон. Тэр цагаас хойш би дэргэдээсээ салгаагүй. Сая нэг сараас хойш бид долоон тэмцээнд орж, зургаан алтан медаль авсан” гэв.

Мөн “Аваргууд Академи”-ийн гишүүн Бямбадоржийн санаачилгаар П.Орхоны багш дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаярт Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон хоёр өрөө байрыг өгөхөөр болжээ. Зөвхөн тамирчин бус багшийн хөдөлмөрийг ч үнэлдэг болж байгааг ч онцолж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46743
0 эможи
keyboard_arrow_up