COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөлбөмбөгийн онцлох тамирчдыг танилцуулж байна

2014 оны 6 сарын 16

Бразил улсад эхэлж буй 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн онцлох тоглогчдыг танилцуулж байна.

 

КРИШТИАНУ РОНАЛДУ

Дэлхийн хамгийн төгс тоглолттой хөлбөмбөгчин гэгддэг. Тэрбээр анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн. Роналду 2013-2014 оны улиралд Испаний Копа Дэл Рэй, Аваргуудын лигид түрүүлж, улмаар сүүлийн жилүүдэд Мэссигээс өөр тамирчинд очихоо болиод болиод байсан тухайн оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Алтан бөмбөг шагналыг хүртсэн. Хариг Бразилд Роналду хэрхэн тоглохоос Португалын шигшээ багийн хувь заяа хамаарна.

 

ЛИОНЭЛ МЕССИ

Лео Месси энэ онд Барселонагийн хамтаар ямар ч тэмцээнд түрүүлээгүй. Хамгийн аймшигтай нь тэрбээр өнгөрөгч улиралд өөрийн карьерийн хамгийн муу тоглолтоо үзүүлсэн гэхэд болно. Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол аргентин залуу маань өөрийн улсын шигшээ багийн хамтаар ДАШТ-д амжилт гаргаж, ядралгүй тэмцээнд оролцохын тулд энэ улиралд биеэ нөөж, Барселонагийн бүрэлдэхүүнд тоглохдоо залхуурсан сурагтай.

 

ЯЯ ТУРЭ

2011, 2012, 2013 онд дараалан “хар тив”-ийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан Яя Турэг 2014 оны дэлхийн аваргын онцлох тамирчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй гэдэгт итгэлтэй байна. Яя өнгөрөгч улиралд өөрийн Манчестэр Сити багаа аварга болоход хамгийн том хувь нэмэр оруулсан. Мөн тэрбээр “Хэрвээ би Африк хүн биш байсан бол дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин болох байсан” хэмээн хэлсэн нь нэг хэсэгтээ л шуугиан тарьж амжсан. Магадгүй Дрогба, Яя Турэ, Жэрвиньо нараар ахлуулсан Кот’Д Ивиуарын шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд цойлон гарч ирэхийг үгүй гэх аргагүй.

НЭЙМАР

Нэймараас Бразилын ард түмэн зүрх догдлуулсан уран гоё тоглолт, хууралтууд, түүнчлэн олон гоолыг хүлээж байна. Түүнийг өнөө үед 2002 оны ДАШТ-д”шүд”  Роналдог хүндлэн дээдэлж байсантай ижил түвшинд үнэлж байгаа нь түүнд эх орон нэгтнүүд нь ямар өндөр хариуцлага оногдуулсныг тодоор харуулж байна.

 

 

ЖАНЛУИЖИ БУФФОН

Олон жилийн турш Италийн шигшээ багийн номер нэг хаалгачаар тоглож буй Жижи Буффон шигшээ багийнхаа ихэнх хамгаалагч нартай Ювэнтус багт олон жил хамт тоглож буйн хувьд тэдэнтэй ойлголцох тал дээр мэргэшсэн гэж хэлж болно. Италийн шигшээ багийн хамгаалалт сайн байдаг нь ч түүнтэй салшгүй холбоотой. Мөн багийн гол лидерийн хувьд түүний дайчин чанар бусад тоглогчдод ихээхэн нөлөө үзүүлэх болно.

 

СЭРХИО РАМОС

Энэ жил маш сайн тоглож, гоол оруулах авьяас нь тодроод байгаа хамгаалагч залуу энэ удаагийн ДАШТ-д багийнхаа хамгаалалтын гол ноён нуруу нь болно.  Өдгөө 27 настай тэрбээр улаан хуудас авч талбайгаас хөөгддөг муу зан нь л хөдөлчихгүй бол Бразилд багийнхаа түлхүүр тамирчдынхаа нэг байх болно.

 

ВЭЙН РУНИ

Дэлхийн аваргын тэмцээнд ганц ч гоол оруулаагүй түүнийг энэ удаагийн Английн шигшээ багийн гол тоглогч хэмээн нэрлээд байгаа. Өнгөрөгч улиралд баг нь тааруу амжилт үзүүлсэн ч “Шрэк” гайхалтай тоглосоор ирсэн. Иймд тив дэлхийн тэмцээнд өөдтэй амжилт үзүүлэхээ байсан Английн шигшээ баг Руни, Старриж зэрэг топ довтлогчидтой байгаа нь ихээхэн найдвар төрүүлж байна.

 

 

ЛУИС СУАРЕС

Ливэрпүүлийн болон Уругвайн шигшээ багийн довтлогч залуу өнгөрөгч улиралд 33 тоглолтод 31 гоол оруулж, өөрийг нь шүүмжилж байсан хүмүүст хариуг нь барисан гэж хэлж болно. Уругвайн шигшээ багт Эдинсон Кавани, Диего Форлан нар байгаа ч Суарес бол тоглолтын хувь заяаг ганцаараа өөрчлөх чадвартай тоглогч. Харин сүүлд багахан хэмжээний бэртэл түүнийг энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь оролцоход нь саад болохгүй байгаасай хэмээн хөгжөөн дэмжигчид нь залбирсаар байгаа.

 

ЭДЭН АЗАР

Өдгөө дөнгөж 23 настай ч дэлхийн хэмжээний од хэмээн тооцогдох болсон Азар энэ удаагийн ДАШТ-ий үеэр өөрийгөө олон улсын хэмжээний тэмцээнд бүрэн утгаар нь дэлхийн нийтэд таниулах боломжтой. Челси багийнхаа түлхүүр тоглогч болсон тэрбээр олон багийн наймааны гол бай болоод байгаа. Харин олон авьяаслаг залуус Бельгийн шиншээ багт бий ч Эдэн Азар өрсөлдөгчдөдөө хамгийн их аюул учруулах тоглогч мөн гэдэгт итгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4488
0 эможи
keyboard_arrow_up