COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

К.Роналду Испаниас явж магадгүй

2015 оны 2 сарын 18

Испанийн “Рела Мадрид” клуб шилдэг тоглогч К.Роналдуг зарах тухай ярьж эхэлжээ. Европын хэвлэлээр энэ тухай мэдээлэл гарахдаа “К.Роналдуг зохих үнээр нь авах баг саналаа ирүүлбэл бид татгалзахгүй” гэсэн утгатай яриаг Мадридын спортын албаны дарга хэлсэн байна. “Ла Лиг”-т тоглосон зургаан улиралдаа мэргэн буучдын жагсаалтын эхний хоёр байрт бичигдэж буй Португал тоглогч Эзэн хааны багт бүх цомыг авч ирсэн. Түүнийг 2009 оны зун Английн “Манчестер Юнайтед”-аас 80 сая евргоор худалдан авсан нь тухайн үед дэхийн хамгийн үнэтэй наймаа болж байв.“Реал Мадрид” үе үеийн үед дэлхийн хамгийн шилдэг тоглогчдыг багтаа авдаг уламжлалтай бөгөөд Францын З.Зидан, Португалын Л.Фигу, Бразилийн Роналдо, Р.Карлос, Английн Д.Бекхэм, М.Оуэн нарыг дурдаж болно. 2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөг К.Роналду Английн премтер лигт 2007, 2008, 2009 онд алтан медаль, 2008 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, Английн ла лигт 2012 онд алтан медаль, 2014 оны “Аваргуудын лиг”-т түрүүлсэн өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин юм.К.Роналдуг “Реал Мадрид”-аас явах тухай мэдээлэл гарахад Английн “Челси”, “Ливерпуль”, Францын “ПСЖ”, Италийн “Ювентус” багууд өөрсдийн саналыг хүргүүлж магадгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17677
0 эможи
keyboard_arrow_up