COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Анандын эхнэр Д.Мөнхзаяа: Тайван амгалан, аз жаргалтай гэр бүлийг төсөөлж байна

2015 оны 1 сарын 10

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээс манай улсаас гурван их аварга төрсөн. Тэгвэл их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд арлын орны бүсгүйтэй гэрлэж гурван хүүхдийн аав, ээж болцгоосон. Эх орон нэгтнүүд нь Хакухо аваргыг япон бүсгүйтэй хуримаа хийсэнд дурамжхан байсан. Тэгвэл отгон аварга Какирюү Ананд Монгол бүсгүйтэй хуримаа хийнэ хэмээн хэлж байсан үгэндээ хүрж Д.Мөнхзаяа хэмээх бүсгүйтэй гэрлэлтээ батлуулсан байна. Хосууд ирэх хавар анхны хүүхдээ өлгийдөн авах юм. Д.Мөнхзаяа нь Японд суралцдаг аваргаас зургаан насаар дүү гэнэ. Тэд өнгөрсөн жилээс дотносч нэг гэрт амьдарч байгаа юм байна. Отгон аваргын эхнэрээр тодроод байгаа Д.Мөнхзаяа ирэээдүйн амьдралынхаа талаар “Хүн амьдралдаа сайхан амьдрахыг хүсдэг миний хувьд дүн нуруутай түшигтэй хүн байгаа учраас ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж байна. Би их сайхан ханьтай тийм учраас  тайван амгалан аз жаргалтай гэр бүлийг төсөөлж байна” хэмээн Японы хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15527
0 эможи
keyboard_arrow_up