COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Францын ерөнхийлөгч Хөлбөмбөгийн ДАШТ-д ирж, багаа дэмжихээр болжээ

2018 оны 7 сарын 07

Үндэсний шигшээ баг нь амжилттай өрсөлдөж байгаа тул Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д ирэхээр болсныг өчигдөр Элиссейн ордноос зарлажээ.

Францын шигшээ баг өчигдөр Уругвайн багийг буулган авч, шөвгийн дөрөвт шалгарсны дараа уг шийдвэрийг гаргасан байна. Макрон ирэх Мягмар гарагт Оросын Санкт Петрбург хотод айлчлахаар төлөвлөжээ. Энэ хотод Францын шигшээ баг Бельгийн шигшээтэй өрсөлдөх юм.

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа энэ үед болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д өрнөдийн ихэнх орнууд засгийн газрын төлөөлөгчөө илгээхээс татгалзаж байсан юм. Харин Макрон өмнө нь тавдугаар сард Владимир Путинтай уулзахдаа шигшээ багаа шөвгийн дөрөвт шалгарсан тохиолдолд ОХУ-д зочилно гэж амлаж байжээ.

Саяхан Шведийн шигшээ баг Швейцарийг шөвгийн 16-гийн шатанд хожсоны дараа Шведийн засгийн газар мөн ДАШТ-ий бойкотоо зогсоож, төлөөлөгчөө илгээхээр болсон байна. “Хөлбөмбөг бол биднийг нэгтгэгч хүчин зүйл юм” гэж Шведийн гадаад хэргийн сайд Маргот Уолстром тухайн үед мэдэгдэж байжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Францын ерөнхийлөгчийг хүлээн авах болсондоо баяртай байгаагаа РИА Новости агентлагт ярьсан байна.

Эх сурвалж: Ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59378
0 эможи

keyboard_arrow_up