COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Оросын шигшээ баг хагас шигшээд тунах магадлал 99.9 ХУВЬ

2018 оны 6 сарын 21

Arslan.mn

Улаанбаатарын цагаар, өчигдөрийн 02.00 цагт эхэлсэн Орос, Египетийн шигшээ багуудын тоглолт Оросын ялалтаар өндөрлөлөө. Тоглолт Санкт-Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тооны харьцаа 3:1 байсан юм.

Тоглолтын эхний оноог Артем Дзюба авчирсан бол өдгөө шигшээ багийн төдийгүй ДАШТ-ий шилдэг тоглогчоор нэрлэгдээд байгаа Денис Черышев хоёр дахь оноог авсан юм. Мөн тун удалгүй Артем Дзюба гурав дахь оноог авсан. Харин тоглолтын 73 дахь минутанд Египетийн тоглогч Мохамед Салах оросуудын хаалганд торгуулийн цохилт хийж оруулсан нь энэ багийн цорын ганц гоол байлаа.

Ийнхүү тоглолтонд Оросууд ялснаар тэд хоёр ялалттайгаар “А” хэсэгт тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд ДАШТ-ий дараагийн үед гарах боломж нэмэгдлээ. Энэ шатанд Оросууд хамгийн сүүлд Уругвайтай тоглох юм.

Онолын хувьд Оросын шигшээ хэсгээсээ гарч чадахгүй гэсэн хувилбар яригдаж байгаа. Уругвайд хожигдож, харин Саудын Арабын шигшээ баг Уругвай болон Египетийг хожих ёстой. Ийм тохиолдолд гурван баг зургаан оноотой болно. Түүний зэрэгцээ Оросуудын оруулсан болон алдсан бөмбөгнүүд саудынхан болон Уругвайчуудаас муу үзүүлэлттэй байх ёстой. Одоогоор Оросууд + 7, Уругвайчууд +1 харин Саудчууд -5 гэсэн зөрүүтэй явж байна.

Тиймээс Оросын шигшээ баг хагас шигшээд тунах магадлал 99.9 хувьтай гэж спортбокс.ру мэдээлжээ.

Эх сурвалж: MNB.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58766
0 эможи

Fan
2018-06-21 15:32
Yun hagas shigshee hesgeesee garah buyu 1/8 shigshee gedgiin
keyboard_arrow_up