САЙН МЭДЭЭ: Дэлхийн дуурийн урлагийн 16 шилдэг дуучны нэгээр МУГЖ Э.Анхбаяр шалгарав САЙН МЭДЭЭ: Дэлхийн дуурийн урлагийн 16 шилдэг дуучны нэгээр МУГЖ Э.Анхбаяр шалгарав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Дэлхийн дуурийн урлагийн 16 шилдэг дуучны нэгээр МУГЖ Э.Анхбаяр шалгарав

2021 оны 6 сарын 20

Arslan.mn

Дуурийн дуулаачдын чансааг тогтоодог дэлхийн нэр хүндтэй тэмцээн  болох "BBC Cardiff Singer of the World 2021" уралдаанд МУГЖ, Улсын филармонийн гоцлол дуучин, баритон Э.Анхбаяр оролцож, дэлхийн шилдэг 16 дуучны нэг болжээ.

ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутам 18-32 насны дуурийн дуулаачдын дунд 1983 оноос зохион байгуулж эхэлсэн энэхүү уралдаан 20 дахь удаагаа зохион байгуулагджээ.

Энэ жил тус уралдаанд 74 орны 518 дуучин мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэдний бичлэгийг шүүгчид сонсож уралдааны сүүлийн шатанд оролцох 15 орны 16 шилдэг дуучдыг шигшин шалгаруулсны дотор  МУГЖ Э.Анхбаяр багтжээ.

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн өрсөлдсөн түүнд цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
11
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
627999
41 эможи

Зочин
2021-06-21 17:29
Нөгөө Ариунбаатар, Амартүвшин нарын сайн оролцдог тэмцээн бизз дээ
Bayarmaa
2021-06-20 23:38
Songodog urlagiin duuchin delhiin shildegt bagtaj bgaa ni gaihaltai mundag aviyas setgel hudulmuriig haruuljee
Мийгаа
2021-06-20 10:56
Мундаг юм бэ.Уран өүтээлийн амжилт хзсэе
keyboard_arrow_up