COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Ноён Бондгор“-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ

админ
2021 оны 1 сарын 10

Ард түмний дунд Ноён Бондгор нэрээр танигдсан эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр цар тахлын хүнд үед хамгийн том шагналын сантай "Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ" уралдааныг эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр арван байр эзлүүлэх бөгөөд нэгдүгээр байрт нэг өрөө орон сууцын урьдчилгаа өгөөд таван жилийн хүүгүй хувь лизингээр авах боломжийг олгож байгаа юм.

Уралдаан эхлээд 10 хонож байхад 400 оролцогч Ноён Бондгорын дууг дуулсан бичлэгээ илгээжээ. Ирсэн бичлэгүүдийг лайк шэйрийн тоо хандалтаар шалгаруулах юм. Гэтэл уралдаанд түрүүлж том шагналын эзэд болохыг хүссэн оролцогчид хуурамч аккаунт ашиглаж лайк шэйр хийх мөн Ноён Бондгорын дууг ам барьсан бичлэг ч илгээжээ. 40 дугаартай оролцогч Э.Анирын явуулсан бичлэг болох "Миний л хайр" дуу нь Ноён Бондгорын хоолойн дээр илт ам барьсан хэмээн олны шүүмжлэлд өртөөд байна.

Уралдаан 1 дүгээр сарын 31 хүртэл үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622644
1 эможи

Зочин
2021-01-10 19:17
harvaas hulih gar bn
Зочин
2021-01-10 17:04
keyboard_arrow_up