Хөөмийбитийг онлайнаар сурч болно Хөөмийбитийг онлайнаар сурч болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөөмийбитийг онлайнаар сурч болно

2020 оны 12 сарын 19

No description available.

Үндэсний урлагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлж яваа авьяаслаг уран бүтээлч Beatbox Ray буюу Бямбаагийн НАРАНДЭЛГЭР нь үргэлж шинэ содон, гайхмаар зүйлсийг сэдэж, олныг алмайруулдаг нэгэн. Тэрээр энэ удаа бас нэгэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ нь ХӨӨМИЙБИТ болон БИТБОКС урлагийг сонирхдог хүүхэд залуучуудад онлайнаар сургалт явуулахаар болж байгаа юм байна.

Энэ нь Монголын Үндэсний Битбокс Холбооноос анх удаа онлайнаар явуулж буй сургалт болж байгаагийн зэрэгцээ маш олноор нь нэгэн зэрэг битбоксийн үндсэн элементүүдийг хэл хуур, аман хуур, хөөмийтэй хэрхэн хоршуулах тухай багц ойлголт өгөх үнэ цэнэтэй сургалт болж байгаагаараа шинэлэг ажээ. Сургалт ганцаарчилсан болон группын гэсэн хоёр сонголттой байх юм байна.

Сургалтаар амьсгалын дасгал, битүү амьсгаа, техник тохиргоо, хөөмий болон аман хуур хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүн өгөх юм байна. Ингэснээр олон арван хүүхэд залуучууд соёлын өв тээгч болж, үндэсний урлагийн дархлаанд ихээхэн ач холбогдолтой ба сонирхон судлагч хүүхэд залуучуудад дахин хэрхэн үүнийг тордож хөгжүүлж болох вэ гэдэг сэдэл төрүүлэхүйц гайхалтай сургалт болох юм гэж ХӨӨМИЙБИТ урлагийг санаачилагч Б.Нарандэлгэр хэллээ. Монголын Үндэсний Битбокс Холбоонд өнгөрсөн хугацаанд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу энэ сургалтыг хийхээр болжээ. Энэхүү онлайн сургалтаар дамжуулж, үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ХӨӨМИЙБИТ” төслийнхөө эхлэлийг тавьж байгаа юм байна. Хэрвээ та бүхэн тус сургалтад хамрагдахыг хүсвэл 88118871 дугаарт холбогдож мэдээлэл авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622121
0 эможи

Зочин
2020-12-19 17:25
keyboard_arrow_up