Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно

2020 оны 9 сарын 18

Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол  “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ.   Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.

Үеийнхэн дундаа хүн чанар, хүнлэг сэтгэл, тусархуу зангаараа үнэлэгддэг тэрбээр хоёр дахь бие даасан тоглолтоо “Дурлал шиг бүсгүй” нэртэйгээр энэ сарын 26-нд тоглохоор болжээ. Түүний тоглолтонд нийтийн дууны урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй залуу уран бүтээлчид, найзууд нь оролцож ая дуугаа өргөх аж.

Энэ намрын хамгийн анхны, хамгийн доргио тоглолтонд та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Тоглолтын тасалбарыг 19001950 үнэгүй хүргэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88103034, 94112525-аас авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619927
1 эможи

Зочин
2020-09-21 07:02
Зочин
2020-09-19 00:43
Зочин
2020-09-18 13:00
keyboard_arrow_up