COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

O COUTURE брэндийн чамин, тансагийн илэрхийлэл “ЕСӨН ЭРДЭНЭ” ЗАГВАРЫН ШОУНААС

2019 оны 11 сарын 30

МУСТА, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын үүсгэн байгуулсан O Couture брэндийн өндөр зэрэглэлийн “Есөн эрдэнэ”загварын шоу Зайсан хилл цогцолборт боллоо. Тус брэнд нь цорын ганц, гараар урласан, эрхэмсэг нандин, тансаг зэрэглэлийн чамин загваруудыг урладаг гэдгээрээ алдартай.

Arslan.mn

Зайсан Хилл цогцолборын нэг давхрыг O Couture загварын шоунд зориулан чимэглэн зассан байлаа. Хээнцэр дэгжин хувцасласан загварын салбарын “акулууд”, инстаграмм хуудсаараа алдартай үзэсгэлэнт бүсгүйчүүд ч тус шоуг зорин ирж зочдын суудалд тухалжээ. Энэхүү загварын шоунд 220 гаруй хүний хөдөлмөр шингэжээ. 

Энэ удаагийн загварын шоу хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэг болох нээлтийн үеэр Топ модель Э.Энхболд өөрийн шинээр үүсгэн байгуулсан “TARA ENDO” нэртэй эрэгтэй бэлэн хувцасны брэндээ танилцуулсан юм. Энгийн болон хээнцэр, содон хэв загварыг хамтатган тусгасан тус эрэгтэй хувцасны брэндийн ерөнхий загвар зохион бүтээгчээр Гантуяа ажилласан аж.

Arslan.mn

Хоёрдугаар хэсэгт есөн эрдэнийн өнгө бэлгэдэл, түүний мөн чанарыг дизайнерүүдийн нарийн ур ухаанаар баяжуулан урласан, чамин тансаг гоёлын даашинзуудыг танилцуулсан юм.

Шоуны оргил үед Төрийн соёрхолт дуучин Д.Болд ая дуугаа өргөв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611066
3 эможи

зочин
2019-11-30 18:56
Хөдөлмөрч,авьяаслаг бүсгүй юмаа амжилт хүсэе.
Зочин
2019-11-30 17:50
багш
2019-11-30 14:47
Тансаг, сайхан харагдаж байна.
Зочин
2019-11-30 13:16
keyboard_arrow_up