COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Харанга“ хамтлагийн Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар ГАВЬЯАТ цолоор шагнуулна

2019 оны 10 сарын 29

Arslan.mn

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ.

Тэд шагналаа өнөөдөр Төрийн ордонд гардаж авна.

"Харанга" хамтлагийнхан 10 хоногийн өмнө Буян ухаа дахь спорт цогцолборт 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо үзэгчид, фэнүүддээ өргөн барьсан билээ.

"Харанга" хамтлаг 1989 онд анх байгуулагдсан бүрэлдэхүүнээ огт өөрчлөлгүйгээр 30 жил тайзнаа дуулж байгаа гэдгээрээ Монголын рок попын түүхэнд нэгэн рекорд тогтоосон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609816
1 эможи

Зочин
2019-10-29 12:16
Zochin
2019-10-29 11:54
Odsvrend gaviyat bolsond bayar hvrgie
keyboard_arrow_up