COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Цэрэнбат: “Талын түмэн адууны баяр” нь адуу дагасан соёлыг сурталчлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх зорилготой

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ 11 сарын 3, 4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болох гэж байна. Тэгвэл бид энэ удаад тус арга хэмжээг санаачлагч Э.Цэрэнбаттай ярилцлаа. 

-Аялал жуучлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө бүрдүүлсэн эвент арга хэмээний нэгт яах аргагүй Талын түмэн адуу тооцогдож байна.  Ер нь анх яагаад зохион байгуулахаар болсон тухайгаа хуваалцаач?

Эзэн Чингис хаан дэлхийн талыг Монгол адуутайгаа эзэлж байсан түүхтэй бөгөөд орчин цагт ч нэг хүнд ноогдох адууны тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлж байна. Гэтэл бидэнд энэ давуу тал, онцлогоо харуулж, мэдрүүлсэн, Монгол адуутай холбоотой эвент байхгүй байсан нь үүнийг санаачлах, зохион байгуулах гол шалтгаан нь болж өгсөн.

Манай нутагт адуутай холбоотой “Шургуу” хэмээх уламжлалт наадам байдаг. Тэр наадмыг хүмүүст сонирхуулахад ихэд таалж байсан нь урам өгч цаашдаа адууны соёлтой холбоотой наадмыг зохион байгуулах санаа төрж байлаа.

Эхний жилийн наадмыг цомхон хэмжээнд буюу 100-150 адуучныг оролцуулан  зохион байгуулсан. Дараа жилээс нь наадам маань нутгийн иргэдэд ч, олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөн нилээд өргөн хэмжээтэйгээр тэмдэглэдэг боломжтой болсон.

Бидний хувьд “Адуу дагасан соёл”–ыг сурталчлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэхээс гадна Хубилай хааны хувийн зураачийн бүтээлд хүртэл дүрслэгдсэн байдаг тал нутгийн адуучдын үнэнч нөхөр болсон тайга нохдыг ч тэр сурталчлан таниулах зорилготой ажилладаг.  

-Энэ жилийн наадам хэзээ болох вэ? Наадмын онцлогоос дурдвал.

Энэ жилийн наадам маань  11 сарын 2-3-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болж ажлаа эхлүүлээд явж байна.

 Уг сум нь Монголын нууц товчоонд дурдсанаар Тэмүүжин 8 шарга морио алдаад явж байх үед Хөхүүрийн талд Боорчитой танилцдаг түүхэн нутаг юм.  Тиймээс бид энэхүү билэгшээлтэй нутагт “Талын түмэн адуу” эвентээ зохион байгуулахаар шийдэж байсан. Нөгөө талаасаа дэд бүтэц сайн хөгжсөн аялал жуулчлалын бүс билээ.

-Сум орон нутгийн зүгээс хэрхэн дэмжиж ажиллаж байн? Ямар ямар байгууллагуудтай мөн хамтран ажиллаж байна вэ?

Батноров сумын зүгээс манай эвэнтийг жил бүр маш сайн дэмжиж ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖЯ, ЗГХЭГ-ийн Л.Оюун-Эрдэнэ, ТББ-ууд гээд маш олон хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр эвентийн маань хүрээ тэлсээр байгаад маш баяртай байдаг. Дашрамд дурдахад энэ бүх хугацаанд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бидний хамтын ажлын үр дүнд адууны соёл багахан ч гэсэн сэргэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Үүнээс гадна биднийг зорин  ирсэн зочин болгоныхоо сэтгэлд сайхан дурсамж үлдээхийг хичээн ажилладаг даа.

-Талын түмэн адуу эвентийн бусдаас ялгарах онцлогийн талаар? Энэ жилийн хөтөлбөрийг танилцуулвал.

Манай эвент бусад эвентүүдээс олон талаараа онцлогтой:

- “Шургуу” уран уургач шалгаруулах тэмцээн,

- “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн,

- “Торгон тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан,

-  Морьтнуудын жагсаал гээд Монгол адууг маллах өв соёлыг жуулчдад таниулах, гайхуулах олон арга хэмжээ болдог.

Мөн “Талын тайга нохой” тал нутгийн нохойны цэвэр цус, хөтөлгөө, уяа сойлго зэргийг шалгаруулах тэмцээн явагдаад зогсохгүй үндэсний урлагийн тоглолт гээд зорьж очсон зочдын нүдийг баясгаж, чихийг мялаах олон арга хэмжээг энэхүү баяртаа багтааж өгдөг.

Мөн эдгээрээс хамгийн онцлог нэгэн уралдаан нь үндсэний хувцасаараа гоёсон хамгийн өхөөрдөм хүүхдийг шалгаруулж нилээн том шагнал гардуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд бид бүрэн тоноглосон мөнгөн баавартай эмээл бэлэглэж байсан. Энэ нь эргээд ирээдүй хойч үедээ энэ уламжлалыг таниулах, мэдүүлэх л зорилго л яваад байгаа гэсэн үг юм.

-Гадаадын жуулчдад их сонирхолтой байх юм шиг санагдлаа. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Гадаадын жуулчид манай эвентийг өмнөх жилүүдээс илүү сонирхон ирж үздэг болсон байна. Ихэвчлэн Хятад, Франц, Англи, Солонгос гээд орон орны хүмүүс ирж сонирхон адуун сүрэг, адуучин залуусын Монгол баатрын дүр төрх болон нүүдэлчин ёс заншил зэргийг олж хардаг гэдгээ онцлон хэлдэг. Бидний хувьд гадаадын жуулчдыг татах чиглэлээр сурталчилгаа, маркетингийн ажлыг зохион байгуулж байна.

Талын түмэн адуу эвентийн бас нэгэн бахархам амжилт нь жил бүр дунджаар 6-7 сая төгрөгийг орон нутагт зарцуулдаг. Энэ нь иргэдийн болон сумын хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлдөг нь дамжиггүй!

-Ярилцсанд баярлалаа. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/WinterHorseFestival/photos/a.248650375561337/248650362228005/?type=3&theater пэйж хуудаснаас аваарай. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608868
0 эможи

Зочин
2019-10-04 13:00
keyboard_arrow_up