COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХАРАНГА: 30 жилийн ойгоо “нижгэр“ тэмдэглэнэ

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

"Харанга" хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын рок, попын домог болсон Харангынхан ойн тоглолтоо ирэх аравдугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" цогцолборт “Харанга 30 жил-Замд гарья” нэртэйгээр ганцхан удаа  тоглолт хийхээр товложээ.

Arslan.mn

Мөн үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ 30 жил уран бүтээл туурвиж байгаа гэдэг утгаараа дэлхийд ховорт тооцогдох тус хамтлагийн түүхийг өгүүлсэн баримтат, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “Volume-1” пянз гаргахаар болжээ.

Түүнчлэн 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд гаргасан “Бодлын тэнгис”, 2003 онд  гаргасан “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлэхээр болжээ.

Arslan.mn

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn- ээр борлуулах бөгөөд тоглолтын өдөр тусгай автобус хотын төвөөс “Буянт-Ухаа” хүртэл явах юм байна. Мөн тоглолтын үеэр хамтлагийн түүхийг өгүүлэх зургийн үзэсгэлэн гарах юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608405
1 эможи

зочин
2019-09-25 11:32
Хар шилээ тайлцгаа.Тоглолтонд нь амжилт хүсье.
Зочин
2019-09-23 23:06
Зочин
2019-09-23 15:19
сонирхолтой
keyboard_arrow_up