7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

''ХУУР ХӨГЖМИЙН НААДАМ'' энэ сарын 23,24-нд болно

админ
2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой Хуур хөгжмийн наадам (ХМF) гурав дахь жилдээ 2019 оны 8-р сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах гэж байна.
Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гаргах, нийгэм рүү урлаг соёлоор дамжуулан эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой.

Энэ жилийн тухайд 8-р сарын 23-нд ХИП ХОП, 8-р сарын 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмөөр оролцох нийт уран бүтээлчдийн нэрс тодорхой болжээ.

Arslan.mn

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (ХМF) зохион байгуулагч мэргэжлийн баг бүрэлдэхүүн өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил болсон хамгийн өргөн, мэргэжлийн тайзыг засна гэдгээрээ онцлогтой. ОУ-ын хөгжмийн фестивалийн жишгээр зохион байгуулагддаг энэхүү наадмаар дамжуулан жил бүр чанар чансаа нь өссөн хамтлаг дуучид, электро хөгжмийн шилдгүүдийн уран бүтээлээс хүргэдэг уламжлалтай.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606701
1 эможи

keyboard_arrow_up