COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЯГ ТҮҮН ШИГ: Наки өнгөлж явна

2019 оны 7 сарын 06

Arslan.mn

Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд хамгийн их хит болоод буй хамтлаг, дуучдын уран бүтээл дээр ажилласан ‘Ocean Grey’ студийн Нацагаа буюу дуучин Накигийн бүжиглэх, жүжиглэх, дэлхийн одод шиг дуулах чадварыг нь  “Яг түүн шиг”  шоугаар илүү их таньж мэддэг болсон билээ. Наки нь Соёл Урлагийн Их сургуулийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг юм.

Монголын урлагийн салбарт хөл тавиад удаагүй байгаа хэдий ч түүний уран бүтээлүүд залуучуудыг байлдан дагуулсаар байна. Хамгийн сүүлд ханьтайгаа “Wonder” дууныхаа клипэнд тоглосон бөгөөд уг дуугаараа  сайхан хайрын түүхийг өгүүлсэн нь youtube-д хандалт өндөртэй дуунуудын нэг хэвээр байна.

Arslan.mn

Үзэгчдийн хүсэн хүлээдэг “Яг Түүн Шиг” шоуны хүчтэй өрсөлдөгч, түүнийг үзэгч, олон нийт дүрдээ сайн хувирч чаддаг, авъяастай, ямар ч хүний дүрийг чадварлаг бүтээдэг хэмээн ярьцгаадаг. Тиймдээ ч тэрээр “Яг түүн шиг шоу”-ны шилдэгийн шилдэгүүдийн нэгт багтаж, энэ улирлын шоунд бүр хоёр ч удаа түрүүлээд авсан. Авъяас билэг нь ундарсан залуухан уран бүтээлчдээ маргааш болох GRAND FINAL тоглолтонд нь амжилт хүсье. Хэрэв та Дуучин Накиг дэмжиж, саналаа өгөхийг хүсвэл
- 151199 дугаарт хувийн дугаар болох 1 гэсэн тоог бичиж мессеж илгээх
- Candy Pay аппликейшн татаж аваад "Онцлох" цэс рүү орж эхний саналаа үнэгүй илгээгээрэй.

Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн GRAND FINAL-ыг 2019 оны долдугаар сарын 7-нд 20:00 цагаас "Боловсрол" телевизээр шууд дамжуулна.

Илүү их мэдээллийг түүний пэйж хуудаснаас аваарай. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605684
5 эможи

Zochin
2019-07-09 08:03
Sain duuchin. Ganhuu shuugchiig yaih gej duuraisan um be? Chadaltai duuchin baij uur dur buteej ydahdaa ded bairand shalgaraaguid haramsaj suulaa duu mini.
Зочин
2019-07-07 19:35
Naki chmg medku shuu
Иргэн
2019-07-07 13:08
Маг сайн байсан шүү. Дүүдээ амжилт хүсье.
Зочин
2019-07-07 11:36
сонирхолтой
keyboard_arrow_up