COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий“ наадам боллоо

2019 оны 6 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд болжээ. Энэ жил тохиож буй Нямбуугийн Нямдорж насйрагчийн мэндэлсний 86 жилийн ойд зориулан зохион байгуулсан энэхүү яруу найргийн наадмын хоёр дахь шатанд 28 найрагч шалгарч шүлгээ уншсан байна. 1990 онд анх зохион байгуулагдсанаасаа хойш энэ жил долоо дахь удаагаа болсон энэхүү наадмын тэргүүн байрт Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан шалгарсан бол дэд байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуяг, гутгаар байрт яруу найрагч Д.Цогбадрах, дөтгөөр байрт яруу найрагч О.Элбэгтөгс, тавдугаар байрт яруу найрагч А.Азсайхан нар шалгарчээ. Мөн төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Өд" сангийн шагналаар  яруу найрагч Х.Доржпаламыг шагнасан байна. 

"Онон хатан ижий" наадмын хамгийн хүндтэй шагнал нь Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагнал юм. Энэхүү хүндтэй шагналын эзнээр Н.Нямдорж найрагчийн уран бүтээл, амьдралын анд нөхөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямааг өргөмжлөн алдаршуулснаа энэ үеэр гардуулан өгсөн байна. Уг нэрэмжит шагналыг Нямбуугийн Нямдорж найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, "Нямбуугийн Нямдорж" сангаас таван жил тутамд олгож байхаар шийдвэрлэжээ. 

"Онон хатан ижий" яруу найргийн наадамд оролцсон яруу найрагчид Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит Хэнтий аймгийн Батширээт сумын ЕБС-тай танилцаж, тус сургуулийн монгол уран бичлэгийн дугуйлангийн сурагчдын бүтээлийг үзэж сонирхжээ. Мөн их найрагчийн төрсөн тоонот Бүрхийн төгөл, Их Монгол Улсыг байгуулан Их хуралдайг анх хийсэн түүхт нутаг Монгол толгой, Онон, Бархын голоор аялж, шүлэг найргаа уншжээ. 

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам боллоо

Тэргүүн байрын эзэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам боллоо

Дэд байрын эзэн яруу найрагч Б.Алтанхуяг

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам боллоо

Гутгаар байрын эзэн яруу найрагч Д.Цогбадрах

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам боллоо

Дөтгөөр байрын эзэн яруу найрагч О.Элбэгтөгс

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам боллоо 

Тавдугаар байрын шагналт яруу найрагч А.Азсайхан

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" наадам боллоо

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605157
0 эможи

keyboard_arrow_up