7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголын үндэсний балетын улсын уралдаан МАРГААШ эхэлнэ

админ
2019 оны 6 сарын 07

Arslan.mn

Монголын үндэсний балетын улсын гуравдугаар уралдаан энэ сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байгаа талаар Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг:

"Балетийн урлагаар хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдсээр байна. Анхны уралдаанд 100-гаад хүүхэд оролцож байсан бол энэ удаагийн уралдаанд 190 хүүхэд оролцох гэж байгаагаас харж болно. 

Уралдаааныг БСШУСЯ-ны дэмжлэгээр Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулж байна. Тус сан 2010 онд байгуулагдсанаас хойш 2014 онд анх “Цөмөөхэй” балетыг хийж, 180 хүүхэд тайзан дээр бүжиглэж байсан бол 5 дахь жилдээ 1000 гаруй хүүхдийг тайзнаа гаргалаа"гэв.

Тэмцээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй балетын сургуулиуд сурагчдаа сойж байгаа бөгөөд Монголын үндэсний балетын сургууль таван насны ангилалд 80 гаруй хүүхэд оролцуулахаар бэлтгэж байгаа аж.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604498
0 эможи

keyboard_arrow_up