COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Оддын Дайн“-ны найруулагч Жорж Лукас “GOT“ цувралын шинэ ангийг найруулахад тусалжээ

2019 оны 5 сарын 02

GAME OF THRONES  GEORGE LUCAS зурган илэрцүүд

"Оддын Дайн" франчайзыг бүтээсэн домогт найруулагч Жорж Лукас Винтерфеллд HBO телевизийн алдарт "Game of Thrones" цувралын сүүлчийн буюу наймдугаар улирлын нэгдүгээр ангийг найруулахад тусалжээ. Цувралын зураг авалтын үйл явцыг харуулсан 17 минутын видеонд Жорж Лукас цувралын найруулагч Дэвид Наттерт тусалж байгаа нь гарчээ. 

Тэрбээр зураг авалтын талбайтай танилцаж, үйл явцыг хянан, завсарлагааны үеэр Эмилия Кларк ба Кит Харингтон нартай харилцаж байгаа нь харагдана. 

"Game of Thrones"-ын продюсер Дэвид Бениофф хэлэхдээ, Жорж Лукас цувралын зураг авалтын талбайд ирэх болсон гэдгийг анх сонсоод түүнээр тохуурхаж байна гэж бодсон гэжээ. Мөн тэрээр дараа нь үнэхээр алдарт найруулагч зураг авалтын үйл явцад оролцохыг хүсэж байгааг олж мэдээд маш их баярлаж бас сандарч байснаа хуваалцсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602981
0 эможи

keyboard_arrow_up