COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Шинэ “Бондын бүсгүй“ Ана де Армас

2019 оны 5 сарын 02

ana de armas blade runner зурган илэрцүүд

Бид саяхан 2020 онд нээлтээ хийх "Bond 25" кинонд Жеймс Бондын гол дайснаар Оскарын шагналт жүжигчин Рами Малек тодорсон. Тэгвэл"Бондын бүсгүйн" дүрд залуу жүжигчин Ана де Армас тоглохоор болсон нь батлагджээ. Ингээд бүх цаг үед нэр хүндтэйд тооцогдож ирсэн "Бондын бүсгүйн" дүрд тоглох болсон залуу жүжигчний тухай сонирхолтой баримтуудаас дэлгэж байна. 

Хаванад өссөн

"Bond 25" киноны үйл явдалд чөлөөнд гарсан алдарт тагнуулч 007 Ямайк улсад нам тайван амьдарч байгаа тухай гардаг. Куба улсад төрсөн Ана де Армасын хувьд киноны зураг авалтыг Карибд хийсэн нь маш том давуу тал болж байгаа юм. Тэрээр Санта Крус дель Норте гэх тосгонд төрж, Хавана хотод өсөж торнисон бөгөөд Куба улсын үндэсний театрын сургуульд суралцжээ. Мөн тэрээр Испанийн давхар иргэншилтэй. Учир нь Ана де Армасын ээж болон эмээ өвөө нар нь Испани хүмүүс байдаг тул тэрээр Испани улсын давхар иргэншлийг эзэмшдэг байна. 

Холливүүдийн анхны том дүр

Түүнд Холливүүдийн үүд хаалгыг нээж өгсөн дүр бол "Blade Runner 2049" кино байсан юм. Шинжлэх ухааны уран зөгнөлт блокбастераас хойш Ана де Армас продюсеруудын анхааралд өртөж, шүтэн бишрэгчдийн армитай болсон юм. Үүнээс өмнө Ана "Knock Knock" (2015), "Hands of Stone" (2016), "War Dogs" (2016) гэсэн цөөн хэдэн кинонд л тоглож амжжээ.

Мэрилин Монрогийн дүрийг бүтээнэ

Netflix кино компанийн бүтээж буй домогт Мэрилин Монрогийн намтарчилсан киноны гол дүрд Ана де Армас сонгогдсон байгаа. Эндрю Доминик найруулж, Жойс Кэрол Оутсын алдарт "Blonde" номоос сэдэвлэсэн энэ кинонд дэлхийн хамгийн алдартай шаргал үст бүсгүйн амжилтад хүрэхээс өмнөх амьдрал гарах юм. Олон эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон уг дүрийг Куба гаралтай бүсгүй хэрхэн бүтээхийг цаг хугацаа л харуулах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602965
0 эможи

keyboard_arrow_up