7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХОЛЛИВУД МОНГОЛД: Фестивальд оролцох Холливудын эхний од Монголд хүрэлцэн иржээ

админ
2019 оны 4 сарын 29

Arslan.mn

"Холливуд Монголд" Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийг тавдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр анхдугаар фестивальд оролцох Холливудын эхний од Монголд хүрэлцэн иржээ.  Түүнийг Брайс Нельсен гэдэг. Тэрбээр “Төмөр хүн 2”, “Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг алдартай дэлгэцийн бүтээлд креатив продюсераар ажилласнаас гадна хамгийн сүүлд энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан байна.

Arslan.mn

Тэрбээр  “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн үеэр хаалттай арга хэмжээ гэж байхгүй. Фестивальд оролцохыг хүссэн хүн бүр оролцож болно. Тавдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, “Корперэйт” зочид буудалд  бүтэн өдрийн хэлэлцүүлэг болж, мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцана. Сургалтын хувьд нэг ангид 50 орчим хүн суух боломжтой учраас тасалбараа “Ticket.mn” –ээс захиалах юм. Үлдсэн гурван өдрийн арга хэмжээг хөдөө зохион байгуулж, хүндэт зочдодоо монголын ахуй амьдралтай танилцуулж, сурталчлах болно” гэж  “Холливуд Монголд” төслийн санаачлагч А.Баярцэцэг хэллээ.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602800
2 эможи

keyboard_arrow_up