COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ХОЛЛИВУД МОНГОЛД” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль Улаанбаатар хотноо болно

2019 оны 3 сарын 28

Arslan.mn

Холливудын уран бүтээлчид Монголд ирэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал “Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.  

Төслийн удирдагч А.Баярцэцэг: 

Arslan.mn

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль Улаанбаатар хотноо зохион байгуулагдах байна. Энэхүү фестивалийн онцлог нь шилдэг кино шалгаруулж шагнал гардуулахгүй. Харин дэлхийн хэмжээний Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг эх орондоо уриад тэдний туршлагаас суралцах, хамтран ажиллаж ирээдүйд Монголын нутаг дэвсгэрт Холливудын хэмжээний уран бүтээлийн зураг авалт явагдах хүртэлх алсыг харж байгаа" гэв. 

Төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр: 

Arslan.mn

Энэхүү арга хэмжээнд дэлхийд Монгол улсыг сурталчлах маш том ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тиймээс маш өндөр түвшинд зохион байгуулахаар 60 гаруй залуус бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн ивээлдээ энэхүү арга хэмжээг авсан гэдгийг дуулгахад таатай байна. Энэхүү арга хэмжээг цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа.  Зочид долоо хоногийн турш Монголд зочилно. Тиймээс монголын кино урлагт олдож байгаа томоохон боломж төдийгүй Монголын кино урлагийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэж харж байгаа. 

Монголд нийт 16 уран бүтээлч ирэх аж. Одоогоор манай оронд зочлохоо 13 уран бүтээлч хүрэлцэн ирэхээ баталгаажуулсан байна. 

"Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд урилгаар ирж буй Холливудын уран бүтээлчид:
  1. Ивана Чаббак- Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм.
  2. Америкийн Зураглаачдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кийс Ван Оострум
  3. Продюсер Тим Коддингтон -  Мулан (Mulan), Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Нарниа (Narnia) зэрэг олон киноны продюсер хийж байсан.
  4. Найруулагч Дэвид Петрарка -  Хаадын тоглоом, Дайчин, Марко Поло зэрэг киноны найруулагчаар ажилласан.
  5. Rudy Youngblood- жүжигчин Апокалипто, Салхинд туугдагсад, Хоосрол зэрэг олон кинонд тоглосон.
  6. Иохим Зелл -Оскарын шагналт, өнгө хувиргагч Сэлмэн дээр гүйгч 2049, Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд, Карибын тэнгисийн дээрэмчид - Үхсэн хүн үг хэлдэггүй зэрэг олон кинонд ажилласан.
  7. Кастинг директор Попинг Аувеун  - Мулан, Мэг, Каратэ жаал зэрэг олон кинонд ажилласан.
  8. Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил - Берлин, Венец, Каннын Олон Улсын Кино Фестивалийн шүүгч
  9. Зураглаач Ваня Сернжүл - Галзуу баян азиуд, Марко Поло, Улбар шар бол шинэ Хар гэх мэт кинонд ерөнхий зураглаачаар ажилласан.
  10. Витаяа Пансрингарм - Шанхайн олон улсын кино наадмын шилдэг жүжигчин Зөвхөн бурхан л өршөөдөг, Мэг, Сүүлчийн гүйцэтгэгч зэрэг киноны жүжигчин
  11. Лойд Кауфман - Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирап (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))
  12. Патришиа Свинни Кауфмаш - Нью Йоркийн Үндэсний Киноны Бүрэн Эрхэт Төлөөлөгч (New York State Film Commissioner)
  13. Эммигийн шагналт кино зураач Цеце Дестефано- Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.
ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601625
1 эможи

keyboard_arrow_up