COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголд анх удаа жүжигчингүй жүжиг тоглоно

2019 оны 2 сарын 13

“Амьгүй биет” контемпорари жүжгийг энэ сарын 23,24-нд Тэди төвийн урд байрлах Анкор төвд толилуулна.

 

“Гол дүрд Спикер” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэхүү зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари хэмээн тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ.

 

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн  жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч”  Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол, тайзны зураачаар  Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчийн нэг,  перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн "livelooping" арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж.

 

Шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх XXI зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтан, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг  “урлагийн хэлээр” хүргэхийг зорьжээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600198
0 эможи

keyboard_arrow_up