COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.НАРАНДЭЛГЭР: Битбокс бол аман урлаг, Монголын хөөмий урлагтай нэгэн адил БИЕТ БУС өв соёлын нэг

2019 оны 2 сарын 04

Arslan.mn

Монголын биет бус өв, тэр дундаа хөөмий, хэл хуурыг битбокстой холбож, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, “Монголын Үндэсний Битбокс Холбоо”-ны тэргүүн, /Beatbox Ray/МУСТА Б.Нарандэлгэртэй ярилцлаа.

Та бол Монголын уламжлалт биет бус өвд бодитой хувь нэмэр оруулж, шинэ хуудсыг эхлүүлсэн хүн. Хоёулаа таны уран бүтээл хэрхэн үндэсний өв, соёлтой хэрхэн холбогддог талаар яриагаа эхлэх үү?

Үндэсний өв, соёл гэдэг зүйл төр, улсын оршин тогтнох үнэ цэнэ, бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт зүйлүүдийн цөм хэсэг. Өв, соёлоо мэдэхгүй, ойлгохгүй байх нь өөрийгөө мэдэхгүйтэй адил харанхуй мэт санагддаг. Нийгэмд залуучууд, шинэ үеийнхэнд үндэсний биет болон биет бус өвийг тайлбарлаж, таниулах зорилготойгоор ажилладаг олон сайхан хүмүүс, хамт олон байдаг. Миний хувьд биет бус өв буюу хөөмий, хэл хуурыг битбокстой хослуулж уран бүтээл хийдэг. Энэ уран бүтээлээрээ үндэсний өв соёлыг олон түмэн, тэр дундаа өсвөр, залуу үеийнхэндээ сургаж, тайлбарлаж, нутагшуулахыг зорьдог. Энэ чиглэлээрээ бид 2018 оны дөрвөөс таван сарын хооронд “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах” нь тайлбар төслийг Нийслэлийн 9 дүүргийн 60 сургуулийн 10 мянган сурагчдын хэмжээнд гүйцэтгэсэн. Төслийн зорилго нь үндэсний өв соёлын үнэ цэнэ, биет болон биет бус өвийн ялгаа, энэ дундаа үндэсний язгуур хөгжимууд, хөгжмийн үүсэл, хөгжил, чиг хандлагын талаар танилцуулсан тайлбар тоглолт буюу тайлбарт бичил төсөл болсон.

Б.НАРАНДЭЛГЭР: Битбокс бол аман урлаг, Монголын хөөмий урлагтай нэгэн адил БИЕТ БУС өв соёлын нэг Arslan.mn

Таны уран бүтээлд хөөмий-бит хэмээх хөөмийг битбокстой хослуулсан уран бүтээл голлох байр суурийг эзэлдэг юм шиг санагддаг?

Тэгэлгүй яахав. Битбокс урлаг нь аман урлаг буюу Монголын хөөмий урлагтай нэгэн адил биет бус өв соёлын нэг.

Үндэсний язгуур урлаг хөөмийгийн дөрвөн төрөл болох хархираа хөөмий, нармай хөөмий, исгэрээ хөөмий, шахай хөөмийг орчин үеийн  битбокс урлагтай хослуулж уран бүтээл хийдэг. Мөн уртын дуу, монгол бүжиг, морин хуур, төмөр хуур, бишгүүр, лимбэ, товшуур, домбор, шанз гэх мэтчилэн олон төрлийн хөгжмийн зэмсгүүдийг ч битбокстой хослуулж этник урсгалын уран бүтээлүүд тууривдаг.

Бит бокс хэмээх энэ урлагийн анхдагч нь та мөн үү?

Анх 2004 оноос буюу 15 дахь жилдээ энэ төрлөөр хичээллэж, Монголын ард түмэндээ Beatbox Ray хэмээх нэрээр танигдсан. Энэ утгаараа маш их хариуцлага надад оногддог. Beat box хэмээх энэ урлагийн анхдагчдын нэг гэж хэлж болно. Гэхдээ надаас өмнө битбоксчин Насаа гэж залуу байсан гэдгийг онцлох хэрэгтэй.

“Монголын үндэсний Битбоксийн холбоо” хэзээ анх байгуулагдсан бэ? Холбооныхоо үйл ажиллагааны талаар товч ярихгүй юу?

Бидний хэсэг залуучууд холбоогоо 2008 онд үүсгэн байгуулж байлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгүүлсэн 500 гаруй, хөдөө орон нутагаас 1000 гаруй гишүүдтэй. Өнгөрөгч 2018 онд Монголын Үндэсний Битбокс Холбооны нийт гишүүд залуучууд маань 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээндээ“Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн дээ баяртай байгаа. Баримтат кино маань олон нийтийн тв-гээр цацагдсан удахгүй сошилаар албан ёсоор цацагдана.

Манай холбоог зөвхөн Битбоксын холбоо гэж ойлговол өрөөсгөл болно. Монголын Үндэсний гэдэг утгаараа монголын язгуур урлагийг өвлөн авч яваа өв тээгч уран бүтээлчид болон Битбоксоор хичээллэгчдийн нэгдмэл өргөн холбоо юм.

Битбоксоор хичээллээд 15 жил болж байх нь?

Тиймээ. 2004 онд битбокс урлагийг сонирхоод хичээллэж эхэлсэн. Тухайн үедээ үүгээрээ өнөөдрийг хүртэл явах юм чинээ төсөөлөөч үгүй явсан. Сонирхогч – “хорхойсогч” л байсан.

15 жилийн хөдөлмөр. Багагүй амжилт хуримтлуулсан л байж таараа?

/инээв/. 2005 онд Монголын хамгийн анхны битбокс “Ray -358 цомог гаргасан. Цомгондоо үндэсний язгуур урлагийг битбокстой хослуулсан этник бүтээлүүд, хамгийн анхны Битбокс тоглоом болон битбоксын хичээлүүд, тоглолтын бичлэгүүд багтаасан. Миний хувьд соёл урлагийн сургуульд сурч байгаагүй. 2005 оноос 2007оны хооронд хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж яван урлагийн хүн ямар байх ёстойг тэрхүү олон тайзнаас олж авч байсан. Анхны амжилтын гараа гэвэл 2006 онд “Mongolian got talent-ийн анхны хувилбар болох TV5 телевизээс зохион байгуулагдаж байсан “Сод авьяастан” шоу нэвтрүүлэгт хөөмий хархираатай, аман хууртай битбоксоор оролцож “тэргүүн байр” эзэлж байсан. Хамгийн анхны гадаадад тоглосон тайз 2007 оны Солонгос улсын Бусан хотноо болсон  “CM 2007” оюутны конфресийн 35 мянган үзэгчтэй тайз байсан. Энэ тэмцээнд 3-р байранд шалгараад “үүнээс цааш гадаадын олон ороноор аялан тоглож үндэсний урлагаа битбокс урлагтай хослуулан таниулж амжилтанд хүрэх боломжтой юм байна” гэсэн маш том урмыг авсан. 2007 онд гаргасан Ray358 цомог маань Монголдоо нилээн борлуулалт өндөртэй байж“hi fi- records”-н жагсаалтыг олон удаа тэргүүлсэн байдаг. Дараа нь арлын Япон улсыг зориод CD – гээ япон хэл дээр гаргаж тухайн үедээ борлуулалт өндөртэйд тооцогддог байлаа. 2010 онд хамгийн анхны “Хүн ба техникийн өрсөлдөөн” тоглолтыг хийсэн. “Mongolian got talent” -дтоглосон“Loopstation”төхөөрөмжийг хамгийн анх ашиглаж шоу тоглолтоо тавьж байсан даа.

Б.НАРАНДЭЛГЭР: Битбокс бол аман урлаг, Монголын хөөмий урлагтай нэгэн адил БИЕТ БУС өв соёлын нэг Arslan.mn

Шанхай хотын метрон дахь үзүүлбэр сошил хандалт маш өндөртэй байсан. Үзүүлбэрийн талаар уншигчддаа сонин сайхан аа хуваалцахгүй юу?

Манай улсын томоохон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Очир дагинас” компанийн талын домог бүтээгдэхүүний “Flash Mob”л доо. Зураг авалтыг метро болон Шанхай хотын төв талбай дээр хийсэн. Тухайн компанийн захирал н.Тэмүүжин гэдэг залуу дэлхийн зах зээлд өрсөлдөж байгаа нь маш бахархалтай санагдсан. Яг л миний өөрийн дотоод бодолтой адил бусад битбоксчид, үүгээр хичээллэдэг залуучуудын олон улсад өөрсдийгөө таниулах гүүр нь болж өгөх зорилготой минь адилхан санагдаад тэр уран бүтээлд сэтгэл, зүрхээрээ нэгдэж оролцсон. 

“Аmerican got talent”- аас танд урилга ирсэн байсан. Монголын биет бус өвийг дэлхийд таниулах таны зорилгод нэг алхам ахих шиг боллоо. Та урилгыг хүлээн авах уу?

American got talent-ийн продессоруудаас урилгаа авсан. Хүлээн авалгүй яахав. Энэ оны “American got talent”-д оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа. “АGT”-д оролцох зорилго бол дэлхийд Монголын биет бус өвийг гайхуулах, таниулах зорилгоор оролцоно.

Б.НАРАНДЭЛГЭР: Битбокс бол аман урлаг, Монголын хөөмий урлагтай нэгэн адил БИЕТ БУС өв соёлын нэг Arslan.mn

Танд өөр олон улсын тэмцээн, уралдаан, фестивальд оролцох төлөвлөгөө байгаа юу?

Гадна дотноос багагүй саналууд ирж байгаа л даа. Тэдэн дотроос Геннисийн бүртгэлд хамрагдах төсөлд голчлон анхаарч байгаа.

Геннисийн рекорд уу? Тодруулахгүй юу?

Усан дотор битбоксыг сонирхогчийн түвшинд хийдэг хүмүүс дэлхийд тоотой хэд байдаг ч албан ёсоор бүтээл гэдэг утгаараа тавилттай уран бүтээл том тайзан дээр одоогоор тавигдаагүй.

Миний усан дотор хийсэн үзүүлбэрийг “Геннис”-ээс хүлээн зөвшөөрөөд “бүртгэх боломжтой” гэж хариу ирүүлсэн.

“Геннис”-т бүртгүүлэх мөрөөдөл маань анх 2014 онд хэрэгжиж болох байсан ч тухайн үеийн төр, захиргааны байгууллагын шилжилтээс болоод боломжгүй болж байлаа. Харин энэ удаад дахин нэг оролдоод үзэх боломж гарсанд их баяртай байгаа. Усан дотор хөөмий битбоксыг хослуулах санааг 2010 онд гаргаад 9 дэх жилээ болж байна. Анх сурч байхад ус залгих гэх мэтчилэн хүндрэлүүд их гардаг.Үүнийг сурахын тулд маш их практик дадлага,туршлага хичээл зүтгэл шаарддаг хүнд үзүүлбэр л дээ. “Авьяаслаг Монголчууд”–ын “Шилдэг 32”-т үзүүлсэн далайн халим болон дэльфиний дуугаралт, усан доторх акустик дуугаралтыг олон жил сурч, судлаж хийсэн.Олон жилийн хөдөлмөрөө “Шилдэг 32” – т үзүүлсэндээ баяртай байдаг.

Б.НАРАНДЭЛГЭР: Битбокс бол аман урлаг, Монголын хөөмий урлагтай нэгэн адил БИЕТ БУС өв соёлын нэг Arslan.mn

Цаашдын ажлын төлөвлөгөө юу байна?

Энэ ондоо багтаад “Ray-ийн ертөнц хэмээх тоглолтоо тавихаар яригдаж байна. “Монголын үндэсний битбокс холбооны”ажил болох “Үндэсний өв соёл, үнэ цэнийг таниулах” тайлбар төслийн 2 дах шатны ажил болгож ирэх гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хөдөө, орон нутгаараа аялан тоглолтоо хийнэ. Төслийн 2 дахь шатны ажилд 21 аймгийн соёл урлагын өв тээгч залуус, уран бүтээлчдийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна. Мөн Битбокс сонирхогч залуусын дунд нөхөрсөг тулааныг хийнэ.

Зарим хүмүүс өв уламжлалаа мартаж, үгүйсгэж байна. Сүүлийн үед“Цагаан сар”-ыг хүртэл халах хэрэгтэй гэх болж. Энэ талаар таны байр суурь, үзэл бодлын тухайд?

Бид нэг зүйлийг байнга санаж байх хэрэгтэй. “Цагаан сар”-ын баяр бид бүгдийн өв соёлын баяр юм. Маш олон хүмүүс малчдын баяр, ураг төрлийн баяр гээд өөр өөрийн байр суурьтай байдаг. Гэхдээ цагаан сар бол ургийн баяр юм. Бид бүгд аав, ээж, өвөө, эмээ, ахмад буурлуудтайгаа нар мандахаас өмнө эртлэн босч, цай сүүнийхээ дээжийг өргөн тохойг нь түшин золгож хүндэтгэдэг. Жишээ нь, хүнтэй мэндлэх ёсон энэ дотроо эр хүн хаана суух ёстой, баруун талд суух уу зүүн талд суух уу,мэнд ус мэндлэхдээ юу гэж мэндлэх вэ гэхчилэн. Бид цагаан сар гэхээр л айлд орж бууз идээд бэлэг аваад л гардаг гэсэн ийм төсөөлөл байдаг. Миний хувьд “Цагаан сар” бол олон ёс заншил, өв уламжлалыг харуулсан, хадгалсан сайхан баяр гэж боддог.

Ёс заншил, өв уламжлалаа залуучууд маань үл тоож, мартаж алдахад хүрээд байх шиг.Өв соёлоо хэрхэн авч үлдэх вэ?

2000 оноос хойшхи хүүхдүүдэд энэ ойлголт мартагдсан байна. Үндэсний өв гэсэн ойлголтыг ойлгохгүй болсон байна. Өв соёл гэж юу вэ гэсэн асуултанд хариулж мэдэхгүй байх жишээтэй. Түүнчлэн ардын хөгжмийн нэршлүүдийг мэдэхгүй байна. Хэл хуурыг ямар хөгжим бэ гэж асуухад гитар гэж хариулж байх жишээтэй.Инээдтэй боловч өнөө цагийн эмгэнэл юм. Тиймээс бид төслийнхөө эхний шатанд 10 мянга гаруй сурагчдад өв соёлын үнэ цэнийн талаартодорхой мэдлэг, мэдээлэл ойлголт өгч чадсан.БСШУСЯ-аас үндэсний өв соёлыг түгээх, дэлгэрүүлэх, нутагшуулах бодлогыг барьж ажиллаж байгаа юм билээ. Уг бодлогын нэг том хэсэг нь болж явж байгаадаа маш их баяртай байдаг. БСШУСЯ-тай хамтран илүү их зүйлийг хийх талаар төлөвлөж байгаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599988
3 эможи

Зочин
2020-03-03 16:04
оэй
2019-03-09 20:30
Тайчдаг тайвнаа хүүхэнтэй суусан!!!! арчаагүй Годил вэ!!! хүүхдүүд нь том болоод ээжийгээ ямар явдлаар явсаныг мэдвэл...
keyboard_arrow_up