COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ жилийн шинэ тренд: Үнээний хээ

2019 оны 1 сарын 12

Related image

Хувцас загварын төдийгүй интерьер дизайны ертөнцөд “ирвэсийн хээ мөнх” гэсэн хандлага байсан. Амьтдын арьсны хээ болох тахийн эрээн, барын судал, ирвэсийн алаг хээнүүд бүх цаг үед хүчтэй байсаар ирсэн. Тэгвэл эдгээр хээний араас үнээний алаг хээ хувцас загварын ертөнцөд орж ирлээ. Дуучин гэхээсээ илүү загвар зохион бүтээгчээрээ илүү танигдсан Викториа Векхам өөрийн шинэ коллекцидоо үнээний хээг оруулж өгсөн бол Сасскексийн гүнгийн авхай Меган Маркл ч мөн уг хээг таашааж эхэлжээ.

Шинэ тренд: Үнээний хээ

Викториа Бекхамын коллекцид үнээний хээ бүхий богино даашинз, гар цүнх зэрэг орсон бол Petar Petrov Shearling-ийн загварт ийм хээ бүхий цув, Net-a-Porter-ийн загварт спорт гутал, Top Shop-т тэлээ, сорочкон цамц, Mango-ийн цуглуулгад даашинз, Nordstorm-ийнх жижиг үслэг цүнх багтаажээ.

Шинэ тренд: Үнээний хээ

Загварын мэдрэмж, хувцаслалтаараа Кэйт Миддлтон авхайг ч ардаа орхисон Сассексийн гүнгийн авхай Меган Маркл энэ долоо хоногт Smart Works-т зочлохдоо үнээний хээ бүхий өндөр өсгийтөөр гангарсан нь паппарацийн дуранд буужээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599155
1 эможи

keyboard_arrow_up