COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Солиотой баян Азиуд” киноны үргэлжлэл: Бидний мэдэх бүх мэдээлэл

2018 оны 12 сарын 12

“Солиотой баян Азиуд” киноны үргэлжлэл: Бидний мэдэх бүх мэдээлэл (фото 1)

Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 238 сая долларын орлого олж, өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан хамгийн амжилттай романтик инээдмийн киногоор нэрлэгдээд байгаа "Crazy Rich Asians" буюу "Солиотой баян Азиуд" киног үзсэн хүн бүр адал явдлын үргэлжлэлийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэртэй зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү кинонд зөвхөн Ази жүжигчид тоглосон нь Холливүүдэд тохиосон ховор үзэгдэл болоод зогсохгүй, үзэгчдээс асар өндөр үнэлгээ авсан юм. Бюро тус киноны үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүст зориулаад зураг авалтын тов, ямар уран бүтээлчид оролцох гэх зэрэг мэдэж буй бүх зүйлсээ уншигчдад дэлгэж байна.

Дахин хоёр анги гарна

Сайхан мэдээ дуулгахад дахин "Crazy Rich Asians" киноны нэг бус, бүр хоёр анги гарна. Гэхдээ дараагийн ангийн зураг авалт 2020 оноос нааш хийгдэж эхлэхгүй гэдгийг Deadline вебсайт мэдэгдсэн байгаа. Учир нь киноны найруулагч Жон Чу алдарт Тонигийн шагналт "In the Heights" нэртэй мюзиклийн бүрэн хэмжээний киног хийхээр зэхэж байгаа аж. Гэхдээ ирээдүйн хоёр ангийн зураг авалтыг зэрэг хийх тул шүтэн бишрэгчид хоёр ба гуравдугаар ангийг удаан хүлээх шаардлагагүй юм.

Ямар уран бүтээлчид оролцох вэ?

Ирээдүйн төслүүдэд "Crazy Rich Asians" киноны "гол тоглогчид" эргэн ирнэ гэдгийг The Hollywood Reporter вебсайт өнгөрсөн наймдугаар сард баталсан байна. Тухайлбал найруулагч Жон Чугээс гадна, продюсер Нина Жейкобсон, Брэд Симпсон, Жон Пенотти нар оролцох нь тодорхой болжээ. Мөн Deadline вебсайтын мэдэгдсэнээр Питер Чиарелли, Адель Лим нар ирээдүйн ангиудын кино зохиол дээр аль хэдийнэ ажиллаад эхэлсэн гэнэ. Гол дүрийн жүжигчдийн хувьд энэ жилийн эхээр Николас Янгийн дүрд тоглосон жүжигчин Хенри Голдинг дүрдээ дуртайяа эргэн ирэх болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Бусад жүжигчид одоогоор албан ёсоор эргэн ирнэ гэдгээ батлаагүй байгаа ч бид тэднийг төсөлд нэгдэнэ гэдэгт найдаж байна..

Үйл явдалд юу гарах вэ?

Юуны өмнө "Crazy Rich Asians" бол гурван боть номоос бүрддэг гэдгийг дурдах нь зүйтэй. "Crazy Rich Asians"-ын дараагийн боть болох "China Rich Girlfriend" номонд гол дүрийн бүсгүй Рэйчел Чу өөрийн төрсөн эцгээ хайж байгаагаар үйл явдал өрнөдөг бол "Rich People Problems" нэртэй сүүлчийн номонд Николас Янгийн эмээгийн бие муудсанаар түүний өв хөрөнгийг гэр бүлийн гишүүд нь булаацалддаг байгаа. Гэхдээ дараа, дараагийн ангиуд номын зохиолоор үргэлжлэх нь тодорхойгүй юм. Учир нь найруулагч Жон Чу өмнө нь киноны дараагийн ангид Астрид болон Чарли нарын харилцааг илүү дэлгэрэнгүй харуулахаа амласан билээ. Ямартаа ч бид 2020 он гэхэд энэ асуултын хариуг мэдэж авах бололтой.

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598113
0 эможи

keyboard_arrow_up