COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Карибын тэнгисийн дээрэмчид” Жонни Деппгүй үргэлжилнэ

2018 оны 10 сарын 31

Холбоотой Зураг

Алдарт "Карибын тэнгисийн дээрэмчид" франчайз дахин шинэчлэгдэн гарахаар болсон бөгөөд энэ удаад ахмад Жек Спарроугийн дүрийг олон жил амжилттай бүтээж ирсэн жүжигчин Жонни Депп энэхүү шинэ төсөлд оролцохгүй аж.

Тус киноны продюсеруудын нэг Стюарт Биттигийн хэлснээр хамгийн сүүлд гарсан ангиуд маш бага орлого олсон тул Disney кино компани "Карибын тэнгисийн дээрэмчид" киног эрс шинэчлэхээр шийдсэн гэнэ. Үүнээс гадна тэдний шийдвэрт Жонни Деппийн нас нөлөөлсөн болохыг тэрээр онцолсон байна. Тэрбээр саяхан 55 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн юм.

"Карибын тэнгисийн дээрэмчид"  бүх анги буюу таван ангид Жонни Депп тоглосон юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596746
1 эможи

keyboard_arrow_up