COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Дөмөн хонгор аялгуу”- г таны зүрхэнд

2018 оны 10 сарын 24

МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь Б.Алтанжаргал нь ардын дуугаараа хэдийнэ олны танил болсон эрхэм. 2006 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ тууштай ажиллаж олон сайхан ардын дууг дуулж дүрсжүүлсэн байдаг. Түүний дуулсан Сүнжидмаа, Дүүриймаа дууг сонссон хэнбугай ч сурсан эрдмээ хэрхэн уран бүтээлдээ тусгасныг сонсож болно. Б.Алтанжаргалыг ардын дууны хэв маяг, хэмнэл айзмыг алдагдуулалгүй өвлөн дуулагч хэмээн нутгийн ах Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс ч түүний анхны тоглолтын нэрийг Б.Лхагвасүрэн гуайДөмөн хонгор аялгуухэмээх нэрийджээ. Түүний анхны тоглолтод олон сайхан уран бүтээлчид оролцох бөгөөд тоглолтод:

Монгол улсын Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан
Зунмюзик продакшн
Натур даанс продакшн
Ч.Буянхишиг урлаг судлаач, СГЗ
Б.Ичинхорлоо яруу найрагч
Д.Жавхаасайхан дуучин, СТА
Д.Үүрийнтуяа, дуучин, СТА
Э.Чулуунчимэг дуучин, СТА
Б.Батцэцэглэн дуучин
Д.Цэвэрцэцэг Өвөр МонголынУлаан мөчирчуулгын дуучин оролцоно.

Ардын сайхан аялгуу, яруу тунгалаг хоолойг нь шүтэн биширдэг сонсогчдынхоо дунд хүлээлт үүсгээд байгаа энэхүү тоглолт 2018 оны 11-р сарын 02-ны 19 цагт Корпорэйт концертын танхимд ганцхан удаа болно.

Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээрБагануурХК, Дэмжигч байгууллагаарТалын ЭзэнХХК, “НААД БРЭНД”, ДДИШ ТВ ХХК, E Studio, Хэт-Оргил ББСБ ХХК, “ГрийнсофтХХК, Торго ХХК, Хөх-Үүр айраг зоог, “Наран гэгээхэвлэх үйлдвэр, “Эй Би СервисХХК тус тус ажиллаж байна.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 9411-6070, 9494-4666 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснаас аваарай.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596399
1 эможи

keyboard_arrow_up