COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“THE NUN“ кино 53.5 сая ам.долларын орлогоор “Box office”-ийн жагсаалтыг тэргүүллээ

2018 оны 9 сарын 12

“Warner Bros. Pictures”-ийн бүтээл триллер төрлийн "The Nun" кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 53.5 сая ам.долларын орлого олсон байна.

Ингэснээр есдүгээр сард нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн өндөр орлого олсон хоёр дахь киногоор нэрлэгдэж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард мөн адил драм төрлийн "It" кино нээлтээ хийж, 62 сая ам.долларын орлогоор жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Гурван долоо хоногийн турш “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн “Warner Bros. Pictures”-ийн бүтээл инээдмийн драм төрлийн "Crazy Rich Asians" кино 13.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Энэхүү кино энэ зун Хойд Америкт хамгийн өндөр орлого олсон 10 киноны жагсаалтад багтаж байна. Харин олон улс дахь орлого нь 164.7 сая ам.долларт хүрчээ.

Түүнчлэн “Stxfilms”-ийн бүтээл, шинээр нээлтээ хийсэн драм, триллер төрлийн "Peppermint" кино 13.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. Женнифер Гарнерийн тоглосон энэхүү кино 25 сая ам.долларын төсвөөр бүтжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594783
0 эможи

keyboard_arrow_up