COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

MУГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна

2018 оны 8 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-д уригдан хэд хэдэн тоглолтод дуулахаар болжээ. Тухайлбал, гавьяат маань ирэх сарын 30-нд Москвагийн Улаан талбайд болох тоглолтод ОХУ болон Абхазын ардын жүжигчин, алдарт сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулах юм байна.

Маргааш нь буюу есдүгээр сарын 31-нд Кремльд, дараа нь П.И.Чайковскийн консерватурт тоглолтоо толилуулахаар болжээ.  

᠎УГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна

УГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд болох тоглолтынхоо бэлтгэлийг эхэлжээ.

᠎УГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна

ОХУ-ын ардын жүжигчин Хибла Герзмава Немирович Данченкогийн нэрэмжит театр  1995 оноос хойш дуулж байгаа бөгөөд дэлхийн олон алдартай театруудад уригдан сонгодог дууриудад дуулжээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594331
0 эможи

keyboard_arrow_up