COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Тэнгэрийн ташуур” балетаар Атилла хааны баатарлаг түүхийг өгүүлнэ

2018 оны 6 сарын 20

Arslan.mn

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 23, 24-нд Ардын жүжигчин Б.Жамьяндагвын цомнол, Хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч  СТА А.Батдэлгэрийн хөгжим “Тэнгэрийн ташуур” балетыг тайзнаа толилуулах гэж байна. 

Тус бүжгэн жүжигт энэ жил ОХУ-ын Перм хотын балетын сургуулийг төгссөн 11 шинэхэн бүжигчин тоглох гэж буйгаараа онцлогтой аж.

Бүжгэн жүжигт Хүннүгийн удирдагч Атилла хааны эр зориг, сүр жавхаа, дэлхийг чичрүүлж явсан түүхийг харуулна. Атилла хаан Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж явсан  бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг. Эл түүхэн үйл явдлыг уран сайхны, тэр дундаа бүжгэн жүжгийн хэлбэрээр амилуулжээ.

Тус бүтээлийн удирдаачаар АНУ-ын Стенфордын их сургуулийн профессор Жин Дон Кей ажиллаж байна. Түүний эхнэр Шейла, Монголын балетын талаар нийтлэл бичин “New-York Times” сэтгүүлд хэвлүүлдэг бөгөөд "УДБЭТ хөтөлбөр гарган дуурь, балетыг тасралтгүй тайзнаа  тавьдгаараа дэлхийн жишигт нийцсэн ховор театрт тооцогдоно. Уран бүтээлчид нь ачаалалтай ажиллан, сонгодог урлаг сонирхогчдод зориулан бүтээлээ толилуулдаг учир дэлхийн түвшинд гологдохгүй" хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Түүнчлэн удирдаач Жин Дон Кей энэ балетыг зөвхөн Монголд төдийгүй дэлхийд гаргахаар төлөвлөснөө дуулгасан юм.

Бүжгэн жүжигт Атилла хааны дүрийг анх МУГЖ Мөнгөнхүлэг бүтээсэн бол энэ удаа түүний шавь нар болох УДБЭТ-ын гоцлооч Т.Хан-Очир, Д.Нацагдорж нар дүр бүтээх юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58728
1 эможи

keyboard_arrow_up