COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ПроСтар” драмын дугуйлангийн нээлттэй хаалганы өдөрлөг

2018 оны 6 сарын 11

Arslan.mn

“ПроСтар” фильм нь сүүлийн  2-3 жил хүүхдийн уран бүтээлээр дагнан ажиллаж байгаа  бөгөөд “Сайн аав” МУСК, “Залуу мөрдөгчид” хүүхдийн УСК, Монголын бүрэн хэмжээний “ШИДЭТ ХУУДАС” 2D анимейшн хүүхэлдэйн киноноос гадна, хүүхэд залуучуудын мартагдах шахсан ардын үлгэрүүдийг орчин үеийн хэлбэрээр сэргээн “Чоно ба долоон ишиг” жүжгийг  тайзнаа амилуулаад байна.

“ПроСтар” филмийн дор  “ПроСтар” драмын дугуйлан явагддаг бөгөөд  дугуйлангийн жүжигчин, дуучин авьяаслаг хүүхдүүд маань 2018.06.01-ний өдөр бяцхан үрс, дүү нартаа зориулан Сүхбаатарын талбайн тайзан дээр “Залуу мөрдөгчид” МУСК-н ОСТ болох “Аз жаргалын зүгт” дуугаа дуулж ая дууны бэлэг барихаас гадна,  “Чоно ба долоон ишиг”  жүжгээ тоглож үзүүлсэн билээ.




Тэгвэл уг дугуйлангийн хүүхдүүд өнгөрсөн амралтын өдөр буюу 2018.06.09-ний өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгий төв тайзнаа нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.   



Уг нээлттэй хаалганы өдрөөр “ПроСтар” драмын дугуйлангийн авъяаслаг хүүхдүүд маань өөрсдийн хагас жилийн хугацаанд сурсан мэдсэн бүхнээ тайлагнасан бөгөөд дуу, шүлэг, бүжиг, жүжиг гэх мэт урлагийн номероор хүүхэд багачуулдаа уран бүтээлийн бэлэг барилаа.












 
Та хүүхдээ хүнтэй зөв харьцаж, өөртөө итгэлтэй, нүүрэмгий, үгээ цэгцтэй зөв, тод хэлж сургахыг хүсэж байна уу? Тэгвэл та бүхэн 9-өөс дээш настай бол манай сургалтыг зориорой.
Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд маань ч хүсэл мөрөөдлөө биeлүүлэх боломжтой.




“ПроСтар” драмын дугуйлан нь элсэлтээ авсаар байна.

Холбоо барих утас: 99149601, 99141577

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58329
0 эможи

keyboard_arrow_up