COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

6 сарын 1-нд “ПОРОРОГИЙН ТӨРСӨН ӨДӨР” хүүхдийн жүжиг тоглогдоно

2018 оны 6 сарын 01

Бяцхан хүүхдүүдийн хамгийн хайртай хүүхэлдэйн баатар Пороро ба түүний найзууд “Цирк”-д төрсөн өдрийн баяраа тэмдэглэхээр болжээ. Пороро маань 06-р сарын 01-ний өдөр төржээ. Энэ өдөр Пэти, Пүби, Эдди, Крон, Рүпи нар Порород гэнэтийн бэлэг барихаар тохирчээ. Гэтэл удаан хүлээсэн өдрөөрөө Пороро хэний ч төсөөлөөгүй олон адал явдалтай учирна. Адал явдал дүүрэн өдрийн гайхамшиг нь юу байх болоо? Хүүхдүүдээ гайхамшгийн нууцыг хамтдаа хайцгаая.
“Green show production” нь Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан БНСУ-ын “ICONIX” компаний “Пороро” хүүхэлдэйн киног албан ёсны онцгой эрхтэйгээр “ПОРОРОГИЙН ТӨРСӨН ӨДӨР” хүүхдийн жүжиг болгон тайзнаа тавих гэж байна. Уг жүжиг 06-р сарын 1-ний өдөр АСА цирк-д 12:00, 15:00 цагуудад хоёрхон удаа тоглогдоно.
“ПОРОРОГИЙН ТӨРСӨН ӨДӨР” хүүхдийн жүжигт “MSC” media, Намуун студи, “Неон шоу” ХХК хамтран ажиллана. Тоглолтын онцлог нь мэргэжлийн жүжигчид дүр бүтээхээс гадна жүжгийн дүрүүдийн хоолойг Пороро хүүхэлдэйн киноны мэргэжлийн дуу оруулагчид оруулна. Эх үрсийн баярыг тохиолдуулан, Поророгийн төрсөн өдөрт ирсэн хүүхэд бүрт Поророгийн найзууд бэлэг бэлджээ.
Поророгийн дуунд дуртай, Поророгийн баатруудад хайртай үзэгч хүүхдүүдийгээ Пороро болон түүний найзуудтай нэгэн өдрийг дурсамж дүүрэн хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57860
1 эможи

keyboard_arrow_up