COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн удахгүй олны хүртээл болно

2018 оны 3 сарын 29

Arslan.mn

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, таван жилийн хугацаанд бүтээж дуусгасан бөгөөд удахгүй олны хүртээл болгох юм байна

Энэ бүтээл Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолчон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж гэдгээрээ онцлог юм.

Arslan.mn

Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшний мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргажээ. “Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог юм.

“Ocean pictures”-ийн албан ёсны вэб хуудаст "Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног бид дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж бэлэн болгоод байна. Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай "Walt Disney" компанийн формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн юм” хэмээн бичжээ.

Arslan.mn

Энэхүү бүтээлийн анхны трэйлерийн англи хувилбарыг үзэх боломжтой. Энэхүү бүтээлийг энэ сарын 31-ний бямба гарагаас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55460
2 эможи
keyboard_arrow_up