COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

#AGTVote8: Санал хураалт дуусахад НЭГ ХОНОГ ҮЛДЛЭЭ

2017 оны 12 сарын 12

Холбоотой Зураг

"Авьяаслаг Азичууд" тэмцээний ялагчийг тодруулах санал хураалт дуусахад нэг хоног үлдээд байна. 

Санал хураалт маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны 23:59 цагт дуусч 14-ний өдөр ялагчаа тодруулах юм.

Өөрөөр хэлбэл санал хураалтын цаг дуусахад 34 цаг үлдээд байна. Энэ хугацаанд амжиж тус тэмцээнд Монголоос оролцож буй алтан баззерын эзэн Б.Шижирбатад саналаа өгөхийг уриалж байна.  

Тэрбээр финалын шатанд толилуулсан үзүүлбэрийнхээ үеэр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан билээ. Б.Шижирбаттай хамт финалын шатанд Филлиппин, Индонез, Малайз, Киргизстан, Тайвань зэрэг орны найман оролцогч өрсөлдөж байна.

Та саналаа Фэйсбүүк #AGTVote8 гэж бичиж саналаа өгч болохоос гадна нэг дор шууд 10 санал өгч цаг хэмнэх аргыг мөн хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь Google-ийн хайлтын системд Gmail хаягаараа нэвтэрч, Asia's Got Talent Vote  гэж бичиж хайгаад гарч ирсэн зураг дээр дарж шууд 10 санал өгөх, эсвэл Asia's Got Talent Facebook хуудасны мессенжерээр нэг дор 10 санал шууд өгөх боломжтой юм.

Та дараах зааврыг харна уу.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР

ФЭЙСБҮҮКТ #AGTVote8 ПОСТ ОРУУЛЖ САНАЛАА ӨГӨХ

  1. Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг  # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
  2. Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
  3. Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.

ФЭЙСБҮҮК МЕССЕНЖЕРЭЭР САНАЛАА ӨГӨХ

  1. Та Asia's Got Talent-ийн Фэйсбүүк хуудас руу нэвтрэн "Ask a Question" товч дээр дарж орно. Эсвэл мессенжерийнхээ хайлтын хэсэгт "Asia's Got Talent" гэж бичээд зурвас бичнэ.
  2. Эхлээд танд “Welcome Message” ирэхэд "Get Started" дээр дараарай.
  3. Танд оролцогчдын зургийг илгээх бөгөөд тэдгээрээс та Шижирбатын зургийг олж, 10 дээр дараад “санал өгөх” буюу “vote”  товч дээр дараарай.

GOOGLE-ИЙН ХАЙЛТЫН СИСТЕМЭЭР САНАЛАА ӨГӨХ

  1. Google.com сайтын хайлтын хэсэгт [Asia's Got Talent vote] гэж бичээрэй. Хэрвээ та Google-ийн хаягаараа хараахан нэвтрээгүй бол Sign in  дарж нэвтэрнэ үү.
  2. Та санал өгөх хүнийхээ зургийг олоод 10 хүртэл саналаа өгч, "Submit votes" дээр дарна уу. Нэгэнт саналаа оруулсан бол өөрчлөх боломжгүй гэдгийг анхаараарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51005
8 эможи
keyboard_arrow_up