COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хилчин” хамтлаг шинэ дуучдаар бүл нэмлээ

2017 оны 12 сарын 08
Arslan.mn
Цэргийн гавьяаны одонт ХЦБДЧ-ын дэргэдэх "Хилчин” хамтлагт дуучин сонгон шалгаруулах гурван үе шаттай уралдаан тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний сүүлийн шатанд шалгарч үлдсэн таван дуучны "Гала” тоглолт 2017 оны 12-р сарын 6-ны өдөр ХЦДБЧ-ын соёлын төвд болсон. Тоглолтонд таван оролцогч гадаад болон "Хилчин” хамтлагийн дуугаар өрсөлдсөн юм.
Тэмцээний дүн гарахад оролцогч Н.Энх-Амгалан 1-р байр, Г.Түвшинбаяр 2-р байр, О.Цэцэгмаа 3-р байр, Н.Баярчимэг 4-р байр, Г.Оюунболд 5-р байрт тус тус шалгаран үлдсэн. Нэг болон хоёрдугаар байр эзэлсэн хоёр оролцогчийг "Хилчин” хамтлагийн дуучнаар ажиллах эрхийн бичгээр шагнасан бол удаах байруудыг эзэлсэн оролцогдыг "Хилчин” хамтлагтай хамтарсан 500 мянган төгрөгийн уран бүтээл хийх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан билээ. Ийнхүү "Хилчин” хамтлаг залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50875
1 эможи
keyboard_arrow_up