COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2017 онд YOUTUBE-д хамгийн их үзсэн бичлэгүүд

2017 оны 12 сарын 08

YouTube-ээс өнгөрч буй 2017 онд хамгийн олон хүн үзсэн бичлэгүүдийнхээ чансааг гаргалаа. Энэ чансаа хүмүүсийн анхаарлыг их татдаг. Учир нь YouTube-ийн чансаа орчин үеийн хөгжим, шоу ертөнцийн чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлэхэд болно.

1, 2017 оны хамгийн олон хүн үзсэн ролик бол Тайландын “The Mask Singer” шоуны нэгэн оролцогчийн үзүүлбэр байлаа. Өвөрмөц хувцастай энэ жүжигчин шоуныхаа үзэгчид, шүүгчид төдийгүй интернет хэрэглэгчдийг ч байлдан дагуулсан юм. 182 сая хүн үзсэн.

2, Лос Анжелесийн бүжигчид нэг ёсны мөнгөн медаль хүртсэн. Тэд Эд Шираны Shape Of You дууны аянд үнэхээр сайхан бүжиглэсэн тул 119 сая хүн үзжээ.

3, Хачирхалтай нь ширээний теннисний бөмбөгөөр тоглож байгаа этгээд 93 сая үзэгчтэйгээр гуравдугаар байрт шалгарсан.

Дуу хөгжмийн клипийн хувьд эхний байр анхнаасаа тодорхой байлаа.

1, Луис Фонси, Дэдди Янки нарын Despacito клипийг одоогийн байдлаар 4,5 тэрбум удаа үзэж сонирхсон байна. Энэ тоо өдөр хоногоор биш цагаар нэмэгдэж байгаа тул шинэ жилийн үеэр бүр нэмэгдэх нь гарцаагүй.

2, Эд Шираны Shape Of You дууны клип 2,8 тэрбум үзэлттэйгээр хоёрдугаар байрт орсон.

3, Жей Балвин, Вилли Вилльям нарын Mi Gente клипийг 1,3 тэрбум удаа үзжээ.

source: ub.life

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50837
0 эможи
keyboard_arrow_up